Хятад, Америкийн XI хэлцэл болов

2018-12-05 15:49:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Америкийн XI хэлцэл болов

Орон нутгийн цагаар 4-нд, Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төв, Америкийн Үндэсний худалдааны нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан Хятад, Америкийн аж үйлдвэр худалдааны удирдагч, экс албан тушаалтнуудын XI хэлцэл Вашингтонд боллоо.

Хятад, Америкийн XI хэлцэл болов

Хятадын талын төлөөлөгч хэлэхдээ: Хоёр талын эдийн засаг, худалдааны баг төрийн тэргүүн нарын уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг түргэн хэрэгжүүлж, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх бодит гэрээ байгуулахыг хүсэж байна. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт, технологийн хамтын ажиллагаа, төрийн өмчит аж ахуйн нэгжийн байр суурь, зах зээлжсэн өөрчлөлт шинэчлэл, үйлдвэрлэлийн нөхөн олговор зэрэг ухагдахууны тухай санал зөрөлдөөнөө нарийн цэгцэлж, даруй зохицуулах хэрэгтэй. Эдгээр нь хоёр талын оюун ухаан, үйл ажиллагааны хүчин чадлыг шалгаж байна. Хоёр тал тулж харилцан, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны тэнцвэртэй, багтаамжтай, хамтдаа амжилтад хүрсэн шинэ байдлыг идэвхтэй бий болгож, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааг хэвийн замд оруулах ёстой гэжээ.

Америк, Хятад хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтыг Америкийн талын төлөөлөгчид идэвхтэй үнэлээд хэлсэн үгэндээ: Одоо Америк, Хятадын харилцаа сайжрахгүй хэмжээнд хүртэл муудах, мөн худалдааны мөргөлдөөн улам хурцдахаас зайлсхийх ёстой. Хоёр тал ил, далд оршиж буй саад бэрхшээлийг арилгахаар идэвхтэй зүтгэх ёстой. Америкийн аж үйлдвэр, худалдааны салбарынхан, мэргэжилтнүүд Хятадтай хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг дэмжиж, Хятад, Америк дипломат харилцаа тогтоосон 40 жилийн үр дүнг эрхэмлэн, дараа дараагийн хэлэлцээр, зөвшилцөл бодит үр дүнд хүрэхийг хүсэж байна. Хоёр орон хамтын ашиг сонирхолтой, хамтын ажиллагааны салбарыг эрэлхийлж, зах зээлээ улам нээлттэй болгох ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ