Хөгжсөн орнуудыг амлалтаа биелүүлэхийг шаардав

2018-12-05 16:00:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 12-р сарын 4-нд БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ма Жаошюй, хөгжсөн улс орнууд хөгжиж буй орнуудад туслалцаа үзүүлэх тухай албан ёсны амлалтаа биелүүлэхийг шаардлаа. Тус шаардлагад, дунд орлоготой орнууд зэрэг хөгжиж буй орнуудад олон улсын хөгжлийн таатай орчин бүрдүүлж өгөх зэрэг амлалт багтсан байна.

НҮБ-ын Ерөнхий ассемблейн 73-р чуулганы дунд орлоготой орнуудын дээд хэмжээний хуралд Ма Жаошюй: Сүүлийн үед дунд орлоготой орнууд зэрэг өргөн олон хөгжиж буй орнуудад хөгжлийн асар их сорилт тулгарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг дунд орлоготой орнуудын хөгжлийн түвшнийг бүх талаар, бодитоор үнэлж, дэлхийн хөгжлийн түншийн харилцаагаа бэхжүүлэн, НҮБ-аар гол болгосон, Өмнөд, Умардын хамтын ажиллагаа, Өмнөд, Өмнөдийн хамтын ажиллагааны таатай нөхцөл бүрдүүлж, дунд орлоготой улс орнуудын хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Хятад бол дунд орлоготой, хөгжиж буй орон юм. Олон улсын нөхцөл байдал ямар байсан ч Хятад улсын хөгжиж байгаа орнуудтай хамт урагшлах чиглэл хандлага, хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалах шийдвэр зориг, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа сайжруулж, хамтдаа хөгжих зорилго өөрчлөгдөхгүй юм. Өргөн олон хөгжиж буй орнуудтай хамт Өмнөд, Өмнөдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулж, хөгжиж буй орнууд хамтдаа хөгжин дэвшиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад хүчин зүтгэл гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ