Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай санал гаргав 

2018-12-05 16:39:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан ерөнхий сайд Ли Кэчяны зөвшөөрлөөр, Хятадын Төрийн зөвлөл "Өнөө, ирээдүйн хэсэг хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай санал"гаргалаа.
Тус саналд: Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл, намын ХIХ их хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн ажил эрхлэлтийг тогтвортой байлгах бодлогын хуваарилалтыг өргөн хүрээнд хэрэгжүүлж, ажлын байрыг тогтворжуулах явдлыг тэргүүн байранд тавьж, хөдөлмөр эрхлэлтийн тэргүүлэх стратеги, илүү идэвхтэй бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн аж ахуйн нэгжүүдийн ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, сургалт үйлчилгээг бэхжүүлэн, өнөө, ирээдүйн хэсэг хугацаанд ажил эрхлэлтийн зорилго, үүргийг сайтар биелүүлж, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй хэмээн онцолжээ.
Тус саналд өнөө, ирээдүйн хэсэг хугацаанд ажил эрхлэлтийг дэмжих гол арга хэмжээг дэвшүүлжээ. Тухайлбал: Нэгт, аж ахуйн нэгжийн тогтвортой хөгжлийг дэмжих. Хоёрт, ажил эрхлэлт, бизнес эрхлэлтийг урамшуулан дэмжих. Гуравт, бэлтгэл сургалтыг идэвхтэй явуулах. Дөрөвт, ажилгүй хүмүүст туслах ажлыг нэн даруй өрнүүлэх зэрэг болно. Ренчинсоо
  

Их уншсан

холбоотой мэдээ