Пуужин устгах гэрээг хэрэгжүүлэхгүй гэв

2018-12-05 16:45:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
4-нд, Бруссель хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпeo НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцох үедээ: Оросын тал "Дунд ба ойрын зайн тусгалттай пуужинг устгах гэрээ"-г зөрчсөн. Энэ гэрээг бүх талаар хэрэгжүүлэхээ сэргээхгүй бол АНУ 60 хоногийн дараа тус гэрээг хэрэгжүүлэхээ зогсооно гэжээ.

Мөн өдөр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг: ОХУ SSC-8 загварын газрын суурьтай круз пуужин зохион бүтээж, үйлдвэрлэж байгаа нь "Дунд ба ойрын зайн тусгалттай пуужинг устгах гэрээ"-г зөрчиж буй хэрэг гэж НАТО-гийн гишүүн орнууд санал нэгтэй үзэж байна гэжээ. 4-нд АНУ-ын төрийн департамент 2013 оноос хойш, ОХУ SSC-8 загварын газрын суурьтай далавчит пуужин зохион бүтээж, үйлдвэрлэж байгаад санаа зовж буйгаа АНУ-ын тал олон удаа илэрхийлсэн. Үүнд Оросын тал ямар ч хариу өгөөгүй гэжээ.

АНУ-ын байр суурьтай холбогдуулж ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова: Энэ гэрээг Оросын тал хэлбэрэлтгүй хэрэгжүүлж ирсэн. Энэ тухай АНУ-ын тал тодорхой мэдэж байгаа гэжээ.

“ОХУ гэрээг удаан хугацаанд зөрчиж байгаа бөгөөд тус гэрээ Америкийн шинэ зэвсэг зохион бүтээж, үйлдвэрлэхийг хязгаарлаж байгаа учраас АНУ Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээнээс гарна” гэж 10-р сарын 20-нд Трамп хэлсэн юм. Харин Путин 24-ны өдөр “АНУ гэрээнээс гарвал ОХУ нэн даруй хариу арга хэмжээ авна” гэжээ.

Урьхан

Их уншсан

холбоотой мэдээ