Ши Жиньпин Португалийн ерөнхий сайдтай уулзав

2018-12-06 10:28:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Португалийн ерөнхий сайдтай уулзав

Орон нутгийн цагаар 5-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Португалийн ерөнхий сайд Антонио Костатай уулзлаа.
Ши Жиньпин: Хоёр жилийн өмнө ноён ерөнхий сайд та Хятад улсад албан ёсны айлчлал хийснээс хойш бидний тохиролцсон чухал нийтлэг ойлголт байнга ахиж, хамтын ажиллагааны үр дүнд хүрч, Хятад, Португалийн худалдаа түргэн нэмэгдэж, гол салбарын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хөгжиж ирлээ. Хятад, Португалийн харилцаа түүхийн хамгийн таатай үедээ орж, хөгжлийн шинэ боломж нээгдэжбайна. Хятад улс, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийнхарилцааг шинэ түвшинд гаргахын төлөө Португали улстай хамтран ажиллахадбэлэн байна гэжээ.
Тэрээр: Дараагийн шатанд, хоёр тал дээд зиндааны хэлхээ холбоо, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Нэг бүс нэг зам бүтээн байгуулалтыг хамтдаа дэмжин, илүү үр дүнд хүрч, Ази, Европын дэд бүтцийн холболтод идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ. Хоёр тал банк санхүү, хөрөнгө оруулалт, агаарын шугам, автомашин, шинэ эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтын ажиллагааны төслүүдийг нухацтай хэрэгжүүлэн, гуравдагч зах зээлийг нээж, харилцан ашигтай, хамтдаа хөгжинө. Мөн соёл боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологи, эм эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, хялбарчлах явцыг дэмжин, худалдааг ивээх үзэл, ганц талт үзлийг хамтдаа эсэргүүцнэ. Португалийн тал идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хятад, Европын харилцааг зөв чиглэлээр урагшлуулна гэдэгт итгэлтэй байна гэж онцолжээ
Коста: Ши Жиньпин даргын Португалид хийсэн энэ айлчлал түүхэн чухал ач холбогдолтой болов. Португали, Хятад уламжлалт найрсаг улс орнууд бөгөөд урт хугацаанд харилцан итгэлцэл бий болгож ирлээ. Португалийн санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахад үзүүлсэн Хятадын талын дэмжлэгт талархаж байна. Португали улс Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, дэлхийн худалдааг дэмжин, хүн төрөлхтөнд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.Уулзалтын дараа, хоёр орны удирдагчид “БНХАУ, БНПУ-ын засгийн газар хоорондын Нэг бүс нэг зам бүтээн байгуулалтын санамж бичиг” зэрэг хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ