Ши Жиньпин Португалийн парламентын даргатай уулзав

Д.Хүчитбаатар 2018-12-06 10:28:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Португалийн парламентын даргатай уулзав

Орон нутгийн цагаар 12-р сарын 5-нд Лиссабон хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Португалийн парламентын дарга Эдуардо Ферро Родригестэй уулзлаа.

Ши Жиньпин: Португали бол Европын холбоон дахь Хятадын сайн найз, сайн түнш юм. 1999 онд Хятад, Португали Макаогийн асуудлыг эвтэй зохицуулж, олон улсын талбарт найрсаг зөвшилцлөөр түүхээс үлдсэн асуудлыг эвтэй зохицуулах үлгэр жишээ болсон төдийгүй мөн шинэ зуунд хоёр орны харилцааг хөгжүүлэх харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж өгсөн юм. Сүүлийн жилүүдэд БХАТИХ Португалийн парламенттай нягт солилцоо өрнүүлж, амжилт гаргалаа. Хууль тогтоох, ба түүний хэрэгжилтийг хянах, улс орны засаглал ба хөгжлийн төлөвлөгөө, иргэдийн амьжиргаа зэрэг чухал асуудлаар хоёр орны хууль тогтоох байгууллага харилцан туршлага судлахыг Хятадын тал дэмжинэ. Хоёр орны хууль тогтоох байгууллагууд хамтын ажиллагааны нөөц боломжоо идэвхтэй ашиглаж, хууль тогтоомж, бодлогын орчныг улам сайжруулан, харилцан хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүд, тэдний ажилтнуудын хууль ёсны эрх ашгийг баталгаажуулах хэрэгтэй. Мөн Олон улсын парламентын холбоо зэрэг олон талт тогтолцооны хүрээнд зөвшилцөл, зохицуулалтаа эрчимжүүлж, нийтлэг ашиг сонирхлоо хамгаалан, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд улам их үүрэг гүйцэтгэх ёстой. Хятадын хөгжлийн замнал бол цоо шинэ ухагдахуун, мөн цагийн аясад нийцсэн хөгжлийн замнал, Хятадын 1.4 тэрбум гаруй ард түмний хамтын сонголт юм. Энэ жил Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой тохиож байна. Энэ бодлогоо Хятад улс үргэлжлэн гүнзгийрүүлж, хөгжлийн эрч хүчээ улам дайчлан, улам өндөр түвшинд нээлттэй бодлого хэрэгжүүлж, бүх талаар гадаадад нээлттэй хөгжих шинэ төлөвийг тогтооно. Энэ нь хоёр орны хамтын ажиллагаанд олон шинэ боломж нээх нь дамжиггүй юм гэжээ.

Родригес: Ши Жиньпин дарга таныг манай улсад тавтай морилохыг Португалийн парламент урьж байна. Энэ айлчлал хоёр орны харилцааг улам өндөр түвшинд хүргэх болно. Хятадын дэвшүүлсэн Нэг бүс нэг зам санаачилгыг Португалийн тал сайшаан дэмжиж, энэ хөгжлийн стратегийн Европ тив дэх чухал төв, гараа бүс болон ажиллах боломжтой юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ