Ши Жиньпин даргын айлчлалын ололт амжилтыг танилцуулав

2018-12-06 14:14:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 27-ноос 12-р сарын 5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Испани, Аргентин, Панам, Португали улсад төрийн айлчлал хийж, Их хорийн XIII дээд уулзалтад оролцлоо. Айлчлал өндөрлөх гэж байгаатай холбогдуулан Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И энэ айлчлалын тухай сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Нэг. Их хорийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, их гүрнүүдийн харилцааны хөгжлийг тодорхойлов.

Олон улсын санхүүгийн хямрал, Их хорийн дээд уулзалтын механизмыг эхлүүлсний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Дэлхийн эдийн засгийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэг тус дээд уулзалтад ихээхэн анхаарал хандууллаа. Ши Жиньпин дарга олон чухал илтгэл тавьж, хоёр талт уулзалтууд зохион байгуулж оролцон, санаачилга гаргаж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, их гүрний төрийн тэргүүний үүрэг хариуцлагыг харуулж, олон талт үзлийн тухай нийтлэг ойлголтыг ахиулав. Мөн дэлхийн засаглалыг дагаж мөрдөхийг чухалчлан, олон улсын худалдааны зөв чиг хандлагыг дурдаж, их гүрнүүдийн харилцааг идэвхжүүлсэн юм.

Ши Жиньпин дарга урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Трамптай уулзаж, Хятад, Америкийн харилцааны асуудлыг шийдэн, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн төлөвлөгөө, хандлагыг тогтоолоо. Тэрээр мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзаж, ирэх жил тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг улам эрчтэй хөгжүүлнэ гэжээ. Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайдтай энэ жил 4 дэх удаагаа уулзаж, мөн Франц, Турк, Герман, Япон, Саудын Араб зэрэг улс орны төрийн тэргүүн, ерөнхий сайд нартай уулзан, стратегийн итгэлцлээ гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа хөгжүүллээ.

Хоёр. Хятад, Испани ба Хятад, Португалийн хамтын ажиллагааг хөгжүүлж, Хятад, Европын харилцааг эрчимжүүлэв.

Испани, Португали Европын холбооны гол гишүүн орнууд, Хятадын Европын холбоон дахь уламжлалт найрсаг харилцаатай стратегийн түнш юм. Ши Жиньпин даргын энэ айлчлал хоёр талт харилцааны шинэ түүхэн хуудсыг нээгээд зогсохгүй Хятад, Европын харилцаанд шинэ боломж бүрдүүллээ. Ажил хэрэгч хамтын ажиллагаанд шинэ боломж нээж, иргэд хоорондын харилцаа, нийгэм соёлын солилцоонд шинэ гүүр болж, олон талт харилцааны шинэ талбарыг бий болгосон юм.

Гурав. Хятад, Аргентин ба Хятад, Панамын харилцааг нягтруулж, Хятад, Латин Америкийн орнуудын хамтын ажиллагааг ахиулав.

Латин Америкийн орнууд эрчтэй хөгжиж, олон улсын харилцааны шинэ хүчин зүйл болж байна. Ши Жиньпин даргын удирдлагаар Хятад, Латин Америкийн харилцаа сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжлөө. Энэ айлчлал Ши Жиньпин даргын Латин Америк дахь 4 дэх айлчлал бөгөөд Аргентинд хоёр дахь удаагаа, Панамд анх удаа айлчилж, хоёр талт харилцаагаар дамжин Хятад, Латин Америкийн харилцааг бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүллээ. Хөгжлийн стратегийн харилцаа холбоог хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг шат ахиулан, Хятад, Латин Америкийн харилцааг илүү баялаг агуулгатай болгосон юм.

Дөрөв. Хятадын хөгжлийн замнал, үзэл бодлыг таниулж, өөртөө итгэлтэй, өрөөлд багтаамжтай хандлагаа харуулав.

Энэ жил Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой тохиож байгаа учраас олон улсын хамтын нийгэмлэг Хятадын бодлого, төлөвлөгөөнд анхаарал хандуулж байна. Ши Жиньпин дарга энэ айлчлалаараа Хятадын хөгжлийн замнал, үзэл бодлоо танилцуулж, бусад улс орны төрийн тэргүүн нартай засаглалын туршлагаа хуваалцан, их гүрний төрийн тэргүүний нээлттэй, өөртөө итгэлтэй байдлыг харуулав. Өөрчлөлт нээлтийн бодлого, Хятадын боломжийг танилцуулж, энх тайван, тогтвортой хөгжлийн баримтлахыг уриалан, Хятадын үүрэг хариуцлагыг тодорхойллоо. Айлчлалын үеэр тэргүүн хатагтай Пэн Ли-Юань ч нийгэм соёлын солилоо, буяны үйлсийн арга хэмжээнд оролцсон юм.

Ван И: Ши Жиньпин дарын энэ айлчлал Хятадын онцлогтой дипломат харилцааны амжилттай үйл ажиллагаа боллоо. Энэ жил Ши Жиньпин дарга дөрвөн удаа төрийн айлчлал хийж, олон талт гадаад харилцаагаа хөгжүүлэн, стратегийн түншлэлийн сүлжээгээ илүү нягтруулж, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлсэн гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ