Бээжин хотын өвлийн спортын анхдугаар наадам нээгдлээ

2018-12-06 14:56:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжин хотын өвлийн спортын анхдугаар наадам нээгдлээ

5-нд, Бээжин хотын өвлийн спортын анхдугаар наадам Ү Кэсүн спортын төв ордонд нээгдлээ. Тус наадамд Бээжин хотын дүүргүүдийн тамирчид, шүүгч, ажилтан, үзэгч гээд 4000 орчим хүн оролцжээ.

Бээжингийн өвлийн олимпын наадам удалгүй болох гэж байгаа энэ үеэр, Бээжин хотын оршин суугчдын өвлийн спортод оролцох хүсэл эрмэлзэл ихтэй байсан бөгөөд цас мөсний талбай заал ч олширсноор хотын иргэдийн өвлийн спортын наадмын төрлүүдэд оролцох урмыг нэмэгдүүлж байлаа. Зарим салбар тэмцээн 11-р сараас эхэлсэн бөгөөд ирэх оны 1-р сар хүртэл үргэлжлэх юм. Тэмцээн мэргэжлийн баг, сонирхогчдын баг хэмээх 2 зэрэглэлээр явагдаж байгаа бөгөөд тэмцээнд оролцогсод голдуу 8-17 насныхан байлаа.

Бээжин хотын өвлийн спортын анхдугаар наадам нээгдлээ








Их уншсан

холбоотой мэдээ