Бельгид “Дэлхийн цахим худалдааны платформ” байгуулна

Уртнасан 2018-12-06 15:11:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд Алибаба групп Бельгийн засгийн газартай санамж бичигт гарын үсэг зурж, тус групп сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжүүлж буй “Дэлхийн цахим худалдааны платформ”-ыг Бельги улсад байгуулахаа зарлан мэдэгдлээ. Ингэснээр орон нутгийн жижиг, дунд компаниуд хойшид хялбар нөхцөлд хил дамнасан худалдаа эрхлэх боломж бүрдэж, Европ тивийн өвөрмөц, чанартай бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд оруулах юм байна.

Мөн өдрийн гарын үсэг зурах ёслол Бельгийн Льежийн нисэх онгоцны буудалд болжээ. Хэлэлцээрийн агуулгаас үзвэл, Албаба группийн “cainiao” сайт Льежийн нисэх онгоцны буудлын хойно 220 мянган ам дөрвөлжин метр талбайтай бүсэд дижиталжуулсан худалдааны дэд бүтэц байгуулж, эхний ээлжийн дэд бүтцийг 2021 оны эхээр ашиглалтад оруулах төлөвтэй байна.

Ёслолд оролцсон Бельгийн ерөнхий сайд Чарлес Мичель хэлсэн үгэндээ: Дижитал эдийн засгийн эрин үед дэлхийн цахим худалдааны платформд оролцох нь орон нутгийн жижиг, дунд компаниудыг олон улсын зах зээлд ороход илүү өрсөлдөх чадвартай болгож, тус платформ Бельгийн жижиг, дунд компани, залууст үр ашгаа өгөх төдийгүй нийт Европ тивд нөлөөтэй болно гэжээ.

“Энэ бол чухал агшин. Учир нь Бельги улсын хувьд маш чухал хөрөнгө оруулалт бөгөөд үүнийг энд байгуулахын шалтгаан бол Бельги улс Европ тивийн үүд хаалга юм. Энэ хөрөнгө оруулалт Бельги, Хятадын харилцаа улам эрчимжиж эхэлснийг харуулж байгаа бөгөөд хоёр орны компаниуд цаашид улам нягт хамтран ажиллаж, улмаар хоёр тал хоёулаа амжилтад хүрэх болно.”

Дэлхийн цахим худалдааны платформыг Алибаба групп 2016 онд анх байгуулсан юм. Бельги улс бол тус платформын Европ тивд байгуулсан анхны салбар болно. Алибаба группийн олон улсын үйл хэрэг хариуцсан ерөнхий захирал Жао Ин хэлсэн үгэндээ: Тус платформ шинжлэх ухаан технологи, дижитал чадварт түшиглэн олон улсын бүх төрлийг хамарсан худалдааны хөгжлийг дэмжихийн төлөө хичээн зүтгэдэг гэжээ.

“Уламжлалт худалдаагаар бол, олон улсын худалдаанд голдуу зарим том компани оролцдог. Жижиг компани оролцоход тавих босго үнэндээ нэлээд өндөр байдаг. Иймээс Алибаба группийн бүтээсэн цахим худалдааны платформын зорилт бол улс орнуудын жижиг, дунд компаниудад олон улсын худалдааны зах зээлд оролцох боломж бүрдүүлэх явдал юм.”

Их уншсан

холбоотой мэдээ