Орос, Хятадын найрамдалт харилцаа гадаад байдлаас шалтгаалахгүй

2018-12-06 16:16:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 5-нд болсон хэвлэлийн бага хуралд ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова: Орос, Хятад найрсаг харилцаагаа ихэд эрхэмлэдэг. Энэ харилцаа гадаад байдлаас шалтгаалахгүй гэжээ.

Захарова, Их хорийн удирдагчийн ХIII чуулга уулзалтын үеэр хоёр орны удирдагч уулзсан тухай Синьхуа агентлагийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа: БНХАУ-тай харилцаа хөгжүүлэхийг ОХУ чухалчилдаг. Мөн хоёр орон найрсаг харилцаагаа ихэд эрхэмлэдэг. Энэ харилцаа “олон улсын болон бүс нутгийн байдлаас шалтгаалахгүй. Орос, Хятад бол хөрш орон, хоёр орныг хил хязгаар, газар нутаг, түүх, хүн ардын ашиг сонирхол нягт холбосон гэжээ.

Хоёр орны удирдагч харилцан айлчлах, хоёр талын түүх, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох, харилцан утсаар ярих зэрэг хэлбэрээр үргэлж нягт харилцаатай байдаг. Ажил ихтэй үедээ холбогдох төлөөлөгч томилон олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн хэлэлцээ, бусад үйл ажиллагаанд оролцуулдаг юм.

Олон улсын нөхцөл байдал тогтворгүй өнөө үед олон улсын ажил хэрэгт хариуцлагатай оронтой хэлэлцээ хийх нь чухал юм. “Хятад, Орос дэлхий дахинд үүнийгээ нэг биш удаа харуулсан” гэж Захарова онцолсон байна.


Их уншсан

холбоотой мэдээ