Бизнесийн зориулалттай сансар судлалын үйлс улам хөгжинө

2018-12-06 16:41:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Олон улсын хиймэл дагуулын хэрэглээний зах зээлийн зөвлөх, судалгааны нэр хүндтэй байгууллага болох Европын зөвлөх компани 5-нд Бээжин хотод нийтэлсэн тайландаа олон улсын сансар судлалын салбарын ирэх 5 жилийн хөгжлийн төлөв, зах зээлийн эрэлт хэрэгцээнд анализ хийж, олон улсын бизнесийн зориулалттай сансар судлалын салбар ирэх 5 жил тогтвортой хөгжих бөгөөд нэгэнт төлөвшиж боловсронгуй болсон Хятад улсын тус салбарын хөгжил улам бүр эрчтэй хөгжиж, дэлхийн хамгийн гол хүчин болно гэжээ.

Бизнесийн зориулалттай сансар судлалын үйлс улам хөгжинө

Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. 40 жилийн турш Хятад улсын сансар судлалын салбар даян дэлхийг гайхшруулсан амжилт гаргалаа. Жишээ нь сарыг тандах төсөл тасралтгүй ахиж, Бэйдөү навигацын хиймэл дагуулын төсөл дэлхийн бөмбөрцгийг хамарсан сүлжээгээ бүрдүүлж, алсын удирдлагатай хиймэл дагуул ашиглалтад орж, мэдээлэл холбооны дагуулын ажил төрлийн салбарын цар хүрээ тэлсээр байна. 12-р сарын 5-нд Бээжинд болсон Олон улсын сансрын аяллын салбарын хөгжлийн VI форумд Европын зөвлөх компаний гүйцэтгэх захирал Пакоме Ревиллон хэлсэн үгэндээ: Хятад улс олон улсын сансрын ажил төрлийн салбарын гол хүчин болон хөгжиж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: “Хоёр 7 хоногийн өмнө бид “Хятадын сансар судлалын салбарын тайлан”-г нийтэлсэн. Миний үзэж байгаагаар Хятадын сансар судлал түргэн хөгжиж, технологийн инновац, хиймэл дагуул хөөргөсөн тоо хэмжээ, ажил төрлийн салбарын бүтэц тогтолцоо бүгд маш түргэн хөгжиж байна. Мөн Хятад улс олон улсын хамтын ажиллагааг эрчтэй хийж, сансар судлалын салбарынхаа интегралчлалыг түргэтгэлээ. Хятадын залуу үеийнхэн тус салбарт маш их анхаарал хандуулж байгаа нь гүн сэтгэгдэл төрүүлсэн” гэжээ.

Хувийн хэвшлийнхэн сансар судлалын үйл хэрэгт гар бие оролцож ажиллахыг Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд идэвхтэй дэмжсэнээр Хятадын бизнесийн зориулалттай сансар судлалын үйлс эрчтэй хөгжиж, зах зээл нь түргэн тэлж, ажил төрлийн гинжин хэлхээг бүрдүүлжээ. Аж үйлдвэрийн Чанчэн группийн дэд захирал Хэ Шин хэлэхдээ: “Уламжлалт сансрын аж ахуйн нэгж, шинээр байгуулагдсан компаниуд зах зээлийн боломжийг ашиглан, хөрөнгө оруулагчид Хятадын бизнесийн зориулалттай сансар судлалын хөгжлийг дэмжиж, дотоодын сансрын аж ахуйн нэгжүүд хиймэл дагуулын дизайны судалгаа, пуужин хөгжүүлэх, хөөргөх гээд хиймэл дагуулыг тойрог замд нь ашиглах, бизнесийн зориулалттай хэрэглэх зэрэг бүх ажил төрлийг хамарчээ. Ойр тойрог замын хөдөлгөөнт холбоо, алсаас мэдрэх дагуулын удирдлага, навигацын системийг эрчимжүүлэх зэрэг бизнесийн зориулалттай сансрын төсөл хэрэгжүүлж байгаа нь аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дайчилж, аж ахуйн нэгжийг улам боловсронгуй болгож байна” гэжээ.

Бизнесийн зориулалттай сансар судлалын үйлс улам хөгжинө

Өнгөрсөн онд дэлхийн сансрын эдийн засгийн нийт хэмжээ 385.5 тэрбум ам.доллар, бизнесийн зориулалттай сансрын зах зээлийн хэмжээ 308.5 тэрбум ам.долларт хүрч, сансрын салбарын эдийн засгийн хөгжлийн гол хүчин болсныг тоо баримт харуулж байна.

Европын зөвлөх компани мөн өдрийн форумд “Хиймэл дагуулын үйлчилгээний хэтийн төлөв” тайлан нийтэлж, дэлхийн засаг захиргааны салбарын сансрын судлалд хөрөнгө оруулалтад хийж байгаагийн 80 хувийн хөрөнгө оруулалтыг АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Европын холбоо зэрэг сансрын 5 орон, бүс нутаг хийж, нисгэгчтэй сансрын хөлөг, дэлхийн бөмбөрцөгт шинжилгээ хийх, зөөгч пуужин, сансрын уудам дахь шинжлэх ухааны судалгаа, холбоо, навигацын салбарт хөрөнгө оруулж байна. Сүүлийн жилүүдэд засгийн газрын салбар сансрын судлалын хөрөнгө оруулалтаа хумьсан боловч бизнесийн зориулалттай сансрын судалгаа түргэн хөгжиж байна гэжээ.

Ирээдүйд сансрын техник, үйлчилгээний инновацын хүчин чадал сайжирч, салбар хоорондын холболтыг бизнесийн хэлбэрээр ахиулан, сансрын салбарын ажил төрлийн экологийн системд ихээхэн өөрчлөлт гарна гэж тус тайланд үзжээ. Ийм нөхцөлд Хятад улсын бизнесийн зориулалттай сансар судлал одоо дотоодын зах зээлд анхаарал хандуулж байгаагаа олон улсын зах зээл рүү шилжүүлэх хэрэгтэй гэж Европын зөвлөх компанийн гүйцэтгэх захирал Пакоме Ревиллон санал болголоо. Тэрээр хэлэхдээ: “Хятадын бизнесийн зориулалттай сансар судлалын ажил үйлс сая гараагаа авч, сайн сайхан хэтийн төлөвтэй байна. Хятадын хувийн хэвшлийн сансрын аж ахуйн нэгжүүдийг түргэн хөгжүүлэхийн төлөө олон улсын түншүүдийг идэвхтэй хайж, олон улсын зах зээлийг нээж болно. Европ, Америк, Орос, Японы зах зээлд засгийн газрын хөрөнгө оруулалттай харьцуулбал бизнесийн зориулалттай сансрын ажил түргэн хөгжиж байгаа давуу талтай. Энэ нь Хятад улсын хувьд мөн адил юм” гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ