Харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх боломж бүрдүүлэв

2018-12-06 18:23:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-р сарын 6-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Европ, Латин Америкийн 4 оронд айлчилж, Их хорийн удирдагчдын дээд уулзалтад оролцоод Бээжинд буцаж ирлээ. Ши Жиньпин дарга Португалид гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж 9 хоногт Европ, Америкийг дамнан 40 гаруй мянган километр аялж, 70 гаруй арга хэмжээнд оролцсон тухайгаа танилцуулж, эдгээр орны ард түмний энх тайван, тогтвортой байдал, үндэсний хөгжил дэвшил, сайхан амьдралын төлөөх хүсэл эрмэлзлийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн гэжээ.

Харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх боломж бүрдүүлэв

Тэрээр: Дэлхий дахин олон асуудал, сорилттой тулгарсан ч Хятад улс харилцан хүндэтгэж, эрх тэгш зөвшилцөх зарчмыг тууштай баримтлан, энх тайван хөгжил, хамтран ажиллаж хамтдаа хөгжих, дэлхийн орнуудтай хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулна гэжээ.

Дэлхий нийтийн тулгамдаж буй асуудал, сорилтуудыг талууд зөвшилцөж шийдэх ёстой. Хятадын төрийн тэргүүний гадаад харилцааны энэ жилийн эцсийн айлчлалаар Хятад улс гурван зүйлийг хийлээ. Хятад улс талуудын дуу хоолойг сонсож, бэрхшээлийг шийдвэрлэх асуудлаар зөвшилцөв. Хятад улс олон талт үзлийг дэмжихийг санал болгож, хамтран ажиллаж хамтдаа хөгжих санаачилга гаргалаа. Хоёр талт, олон талт арга хэмжээнд Хятадын төрийн тэргүүн оролцож хариуцлагатай байр сууриа илэрхийлэв. Эдгээр нь ээдрээтэй, өөрчлөгдөж буй олон улсын байдлыг тогтворжуулж, эерэг эрч хүчээр сэлбэсэн юм.

БНХАУ ба Испани, Аргентин, Панам, Португалийн нийтэлсэн хамтарсан мэдэгдэл буюу хэвлэлийн хамтарсан албан мэдээнд Хятадын "Нэг бүс нэг за" санаачилгыг дээрх 4 орны бодлоготой холбож, хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал гуравдагч зах зээлээ өргөтгөн, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, илүү өргөн хүрээнд харилцан ашигтай хамтдаа хөгжин, олонд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ хэлбэр бий болгохыг дурджээ.

Харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх боломж бүрдүүлэв

Хятад улс Европын интеграцчиллын үйл явцыг чухалчилсаар ирсэн юм. Испани, Португали бол Европын холбооны чухал гишүүн орнууд бөгөөд Ши Жиньпин даргын айлчлалын үр дүнд гаргасан Хятад Испани ба Хятад Португалийн хамтарсан мэдэгдэл, "Нэг бүс нэг зам" санаачилга, ЕХ-ны хөгжлийн стратеги, Евро-Азийн дэд бүтцийн холболтыг дэмжихээ хоёр тал тодорхой илэрхийлсэн юм. Энэ нь "Нэг бүс нэг зам" санаачилгыг хэрэгжүүлж эхэлснээс хойших 5 жилийн туршид, дэлхий нийтийн хамтын ажиллагааг дэмжих, дэд бүтцийг харилцан холбох, бүс нутгийн хамтын хөгжил дэвшлийг дэмжих чухал хөтөлбөр, индэр болсныг харуулж байна.

"Нэг бүс нэг зам" санаачилга бодлогын харилцаа, дэд бүтцийн холболт, худалдааг нэвтрүүлж, хөрөнгө мөнгийг хялбарчлах, иргэдийн сэтгэлийг холбох зорилттой юм. Энэ бүхэн бол Ши Жиньпин даргын дипломат үйл ажиллагаандаа тууштай дэмжиж ирсэн ажил юм. Хятад, Панам иргэдийн сэтгэлийг холбох зорилго тавьж, соёл, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, мэдээллийн салбарт өргөн хүрээнд солилцоо өрнүүлэхийг онцоллоо. Үүнд, Панамыг Хятадын жуулчид багаар аялах зорилтот орон болгож, нэн олон Хятадын жуулчныг Панамд аялуулахыг Хятад улс санал болгов. Энэ нь Панамын эдийн засгийн өсөлтийг дайчлах төдийгүй хоёр ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх юм.

Харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх боломж бүрдүүлэв

Хятад, Аргентины гарын үсэг зурсан 2019-2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд соёлын жилийн арга хэмжээ зохиох тухай хэлэлцэх хэргийн хөтөлбөртөө оруулснаар, хоёр тал визийн журмыг хөнгөвчлөх, хоёр талын хүмүүсийн хэлхээ холбоог дэмжих болно.

Иргэдийн сэтгэлийг холбох үндэслэлийн нэг нь тус тусын хилээр саадгүй нэвтрэх явдал юм. Энэ онд, испани хэлийг Хятадын ердийн дунд сургуулийн ахлах ангийн сургалтын хөтөлбөрт албан ёсоор оруулж, Испани, Аргентин, Панам зэрэг орны иргэд Хятадын соёлын төв, Күнзийн сургалтын танхимаар дамжин хятад хэл сурч байна.

Ши Жиньпиний энэ айлчлалын гол хөтөлбөрийн нэг нь Их хорийн уулзалт байлаа. Олон улсын банк санхүүгийн хямрал, Их хорийн удирдагчдын дээд уулзалтын механизм байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ удаагийн уулзалт дэлхийн эдийн засаг дөрвөн замын уулзварт ирж, анхаарал татаж буй үеэр болсон юм. Уулзалт нээгдсэн мөн өдөр Ши Жиньпин удирдамжийн чанартай үг хэлж, уулзалт өндөрлөсний дараа хийсэн Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалт дэлхий нийтийн анхаарлыг татлаа.

Харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх боломж бүрдүүлэв

Олон талт болон хоёр талт уулзалтын явцад дэлхийн хамгийн том хөгжиж буй орны төрийн тэргүүний хувьд Ши Жиньпин хөгжиж буй орнуудын байр сууринаас үг хэлж, олон талт нийтлэг ойлголтыг өргөн хүрээнд нягтруулж, олон улсын худалдаанд нээлттэй, багтаамжтай, дүрэмд суурилсан зарчим баримтлах санал дэвшүүлж, дэлхийн эдийн засгийн засаглал нь хөгжлийн асуудлыг онцгой байранд тавьж, нээлттэй хамтран ажиллах, түншийн үзэл санаа, шинийг зохион бүтээхээр удирдамж болгон нийтэд хүртээмжтэй, хамтдаа ашиг хүртэхийг баримтлах ёстой гэжээ.

2018 оны эцсээр хийсэн энэ айлчлалаараа Ши Жиньпин дарга "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулж, түншийн харилцаа, түншийн үзэл санааг гүнзгийрүүлэн, дэлхийн засаглалын үйл явцад идэхтэй оролцлоо. Олон орны ард түмний сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг биелүүлэхийн тулд олон орны удирдагчид өөрчлөлт ихтэй эринд ноён нуруутай, гярхай, хариуцлагатай байх ёстой юм.

Их уншсан

холбоотой мэдээ