Дэлхийн хөгжлийн түншийн харилцааг тогтвортой ахиулах ёстой

2018-12-06 18:36:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд, БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ма Жаошюй: Ихэвчлэн ядуу, хөгжлөөр тааруу байгаагийн улмаас мөргөлдөөн үүсдэг тул Олон улсын хамтын нийгэмлэг 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг бүх талаар хэрэгжүүлж, дэлхийн хөгжлийн түншийн харилцааг эрчимжүүлэн, тусламжийн амлалтаа биелүүлж, тогтвортой хөгжлөөр тогтвортой энх тайвныг ахиулах ёстой гэжээ.

Тэрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Энх тайвныг тогтоож урт удаан үргэлжлүүлэх: Мөргөлдөөний дараах сэргээн босголт, энх тайван, аюулгүй, тогтвортой байдал” сэдвээр зохион байгуулсан мэтгэлцээнд тавьсан илтгэлдээ дээрх байр суурийг илэрхийлжээ. Ма Жаошюй: Хятад улс дэлхийн олон оронтой хамт, мөргөлдөөний дараа энх тайвныг тогтооход туслан, хамтдаа хөгжихөд хувь нэмрээ оруулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг хамтдаа ахиулахад бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ