Хятад Португалийн эдийн засгийн худалдааны салбарын хамтын ажиллагаа түүхийн шинэ боломжид нүүрлэж байна

2018-12-06 19:17:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фен 6-нд хэлэхдээ, Хятадын удирдагч Португалид айлчлах үеэр хоёр тал нэг бүс нэг замын хамтын ажиллагааны меморандумд гарын зурсан нь хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөгжлийн шинэ боломж авчирлаа гэжээ.

Тэр хэлэхдээ, Португали бол торгоны зам болон тэнгис дээрх торгоны замын чухал уулзвар газар бөгөөд Хятадтай хамгийн түрүүнд нэг бүс нэг замын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан Европын орон юм. Хятад Португали нэг бүс нэг замын хамтын ажиллагаа өрнүүлэх байгалиас заяасан давуу талтай юм. Хятадын тал Португалийн талтай нэг бүс нэг замын хамтын ажиллагааг түлхэн ахиулж, хоёр орны аж ахуйн нэгжүүд дэд бүтэц, эрчим хүч, авто машин зэрэг салбарын хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ