Үндэсний шинжлэх ухаан технологийг удирдах баг хуралдав

2018-12-07 10:54:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-р сарын 6-нд, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Үндэсний шинжлэх ухаан технологийг удирдах багийн анхдугаар хурлыг даргалж, өөрчлөлтийг гүнзгийрүүлж, бүтээн байгуулах нийгмийн хүчийг дайчлан, шинжлэх ухаан технологийн салбарын шинэ бүтээмжээр хөгжлийг ахиулах хэрэгтэй гэж онцолжээ.


Ли Кэчян: Үндэсний хөгжилд шинжлэх ухаан, технологийн салбарын шинэ бүтээмжийн стратегийг улам сайн ашиглаж, гол технологийг бүтээхэд илүү анхаарч, шинэ хөдөлгөх хүчийг дайчлан, шинжлэх ухаан технологийг эдийн засагтай гүнзгий уялдуулах хэрэгтэй. Суурь судалгаа, урт удаан, тогтвортой хөгжлийг дэмжиж, аж ахуйн нэгжүүдийг удирдан дагуулж, нийгмийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Шинэ бүтээмжийн тогтолцоог боловсронгуй болгож, аж ахуйн нэгжүүдээр гол болгон, зах зээлээр удирдуулж, шинийг бүтээхэд үйлдвэр, сургууль, судалгааны байгууллагууд хамтдаа оролцох, гол гол аж ахуйн нэгж шинжлэх ухаан технологийн чухал төслүүд хэрэгжүүлэхийг дэмжиж, шинэ бүтээмжийн салбарт олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх зам сувгийг өргөтгөх хэрэгтэй. Шинжлэх ухаан технологийн баялгийг хамтдаа ашиглах индэр, шинэ бүтээмжийн судалгааны байгууллага, аж үйлдвэрийн салбарын интернет сүлжээний индрийг хөгжүүлж, жижиг дунд аж ахуйн нэгжүүд, сүлжээний болон сүлжээний бус салбарын нийтийн шинэ бүтээмжийг дэмжих хэрэгтэй гэжээ.
  

Их уншсан

холбоотой мэдээ