Харуулын цэгийг татан буулгасан байдлыг шалгана

2018-12-07 11:01:02
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Харуулын цэгийг татан буулгасан байдлыг шалгана

Синьхуа агентлагийн мэдээ: БНСУ, БНАСАУ-ын цэргийн салбар 12-ноос эхэлж, цэргийн бус бүсийн харуулын цэгийг татан буулгасан байдлыг харилцан шалгана гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам 6-нд зарлажээ.
БНСУ-ын Батлан хамгаалах яам мөн өдөр хэвлэлд хандан нийтэлсэн мэдээндээ: Хоёр талын цэргийн салбар нөгөө талынхаа татан буулгахаар шийдсэн 11 харуулын цэгт тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй шалгах баг томилно. Нэг шалгах баг 5 шалгагч, 2 зурагчинтай байна гэжээ.
БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдээнд: Хоёр Солонгос олон удаа ажил хэрэгчээр харилцаж, баримт бичиг солилцох хэлбэрээр тус тусын харуулын цэгийг татан буулгасан байдлын талаар бүтээлч зөвшилцөл хийсэн юм. Хоёр Солонгосын цэргийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх явц дахь ил тод байдлыг баталгаажуулах нь хоёр Солонгосын харилцан итгэлцсэн харилцааг бэхжүүлэхэд маш чухал гэж хоёр тал үзэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ