​ Терроризмын эсрэг эрчимтэй, үр дүнтэй үйл ажиллагаа явуулсан гэв

2018-12-07 11:19:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Пакистаны Аюулгүйн арми өнгөрсөн хоёр жилийн хугацаанд терроризмын эсрэг эрчимтэй, үр дүнтэй үйл ажиллагаа явуулж, үндэсний аюулгүй байдлын нөхцөл илт сайжирсан гэж Пакистаны зэвсэгт хүчний Хэвлэл мэдээллийн газрын дарга Асиф Гафур 6-нд хэлжээ.

Мөн өдрийн хэвлэлийн бага хуралд Асиф Гафур: 2017 оны 2-р сараас Пакистаны аюулгүйн арми “үймээнийг төвшитгөх” арга хэмжээг эхлүүлж, терроризмын эсрэг 44 удаа үйл ажиллагаа явуулж, хэдэн мянган сэжигтнийг баривчлан, зөвшөөрөлгүй 32 мянган буу зэвсэг олзолж, террористуудын санхүүгийн сүлжээнд цохилт өгсөн гэжээ.

2017 оны 2-р сард Пакистанд олон удаа террорист халдлага гарч, наад зах нь 119 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархаджээ. 2-р сарын 22-нд Пакистаны арми “үймээнийг төвшитгөх” терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулж, террорист хүчинд цохилт өгсөн байна.



Их уншсан

холбоотой мэдээ