Хууль зүй, хүний эрхийн тухай эрдэм шинжилгээний VIII хурал болов

Д.Хүчитбаатар 2018-12-07 14:16:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-5-нд Бээжинд Хятадын Хүний эрхийг хөгжүүлэх сан, Америк, Хятадын харилцааны үндэсний комиссын хамтран зохион байгуулсан “Хууль зүй, хүний эрхийн тухай Хятад, Америкийн эрдэм шинжилгээний VIII хурал” зохиогдож, хоёр орны 50 гаруй эрдэмтэн судлаач шүүхээр төв болгосон эрүүгийн хэргийг шүүхтогтолцоо, Америкийн нэхэмжлэгч, өмгөөлөгч хоорондоо зөвшилцөж зохицох, засгийн газраас хянах, илт тод байдал, цагаачлал ба терроризмын эсрэг зэрэг хүний эрхийн баталгааны асуудал, тусгай бүлгийн эрх ашгийн баталгаа зэрэг сэдвээр судлан ярилцжээ.

Хурлын нээлтэд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах хэлтсийн дэд дарга Жян Жяньгүө: Өөрчлөлт нээлт, ялангуяа ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятад улс хүний эрхийг хөгжүүлэх өөрийн гэсэн онцлогтой замаар замнаж, ард иргэдийн маань бүх төрлийн үндсэн эрх ашиг, эрх чөлөө бодитоор баталгаажсан юм. Саяхан Хятад, Америкийн төрийн тэргүүн нар уулзаж, хоёр талын харилцааны хандлагыг тодорхойлсон. Хоёр тал хүний эрхийн салбарын солилцоо, зөвшилцөл зэргээр хоёр орны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг эрч хүчээр сэлбэхийг хүсэж байна гэжээ.

Америк, Хятадын харилцааны үндэсний комиссын тэргүүн Стив Орлинс: Удалгүй Америк, Хятад дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно. Энэ нь өнөөгийн хоёр орны харилцаанд чухал боломж нээх юм. Хоёр талын хамтын хүчин зүтгэлээр хурал амжилттай болж, хоёр орны харилцаанд идэвхтэй нөлөө үзүүлэхийг хүсэж байна. Бид Америк, Хятадын харилцааны хэтийн төлөвт итгэл дүүрэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ