НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн бага хурал тайлан нийтлэв

2018-12-07 16:04:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 6-нд Катовицын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд, НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн конвенцын нарийн бичгийн газар тайлан нийтэлж, хөгжсөн орнуудын 2020 оноос өмнөх цаг уурын үйл ажиллагааны ахиц дэвшил, ялгааг онцолсон байна.

Тайланд: 1990-2016 онд, хөгжсөн орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалт 13 хувиар багасаж, хөгжсөн орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгахын тулд авсан арга хэмжээ үр дүнд хүрсэн гэжээ. Энэ нь “Парисын гэрээ”-ний дагуу, 2020 оноос хойших цаг уурын үйл ажиллагааг түргэтгэх чухал үндэс суурь юм гэжээ.

Тайланд: Хөгжиж буй орнуудад үзүүлэх хөгжсөн орнуудын санхүүгийн дэмжлэг хөгжиж буй орнуудын бохирдол бага ялгаруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход хөгжлийн хөдөлгөгч хүч болно. 2016 онд, хөгжсөн орнуудын санхүүгийн дэмжлэг 49.4 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн, технологи дамжуулах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хөгжсөн орнуудын дэмжлэг 2020 он гэхэд хөгжиж буй орнуудын уур амьсгалын үйл ажиллагаанд үндэс суурь тавьж өгөх болно гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ