Экспорт, импортын хэмжээ 15 хувиар нэмэгджээ

2018-12-07 17:29:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ жил Хятадын гадаад худалдаа хурдтай нэмэгдлээ. 11-р сарын дунд үед Хятадын гадаад худалдааны нийт хэмжээ 2017 оны бүтэн жилийн нийт хэмжээнээс илүү гарчээ. 6-нд Бээжинд ирэх оны гадаад худалдааны нөхцөл байдлын тухай Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ: Хятадын гадаад худалдааны хөгжил эрч хүчтэй хэвээр, цаашид олон төрлийн арга хэмжээ авч гадаад худалдааны чансаатай хөгжлийг баталгаажуулна гэжээ.

Гаалийн статистик тоо бүртгэлээс үзвэл, Хятадын бараа бүтээгдэхүүний экспорт импортын хэмжээ 2017 онд 28 их наяд байсан бол энэ оны 11-р сарын аравдаар өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 11-р сарын аравдаар Хятадын гадаад худалдааны нийт хэмжээ 2017 оны бүтэн жилийн нийт хэмжээнээс илүү гарчээ. 6-нд Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Экспорт, импортын өсөлтөд гадаад худалдааны инновац эрчтэй хөгжиж, дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэн, дотоодын эдийн засгийн байдал тогтвортой байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэжээ. Ирэх оны гадаад худалдааны нөхцөл байдлын талаар Гао Фэн хэлэхдээ:

Дотоодын нөхцөл байдлаас үзвэл, Хятадын гадаад худалдааны салбарт бүтцийн өөрчлөлт эрчтэй явагдаж, экспорт, импортын бүтэц сайжран, чансаатай инновац хөгжил улам түргэсэж, импортын хэмжээ нэмэгдэх боломж бүрдүүлж байна. Гадаад нөхцөл байдлын хувьд худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл зэрэг тогтворгүй хүчин зүйлийн нөлөө бий ч эдийн засгийн даяаршил гол хандлага хэвээр байж, дэлхийн гол гол зах зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна гэжээ.

Америк доллараар тооцвол энэ оны 1-10-р сард, Хятадын гол гол экспорт импортын зах зээлд, ЕХ, АНУ, АСЕАН, Япон, БРИКС-ын орнуудтай хийсэн экспорт импортын өсөлтийн хэмжээ бүгд 10-аас дээш хувьд хүрчээ. Үүнд, БРИКС-ын орнуудтай хийсэн экспорт импортын өсөлт 22.7 хувьд хүрсэн байна. Гао Фэн хэлэхдээ: Хөгжлийн хандлагаас үзвэл, Хятадын гадаад худалдааны зах зээлийн олон талт явц улам түргэсэж, онцгой зарим зах зээлийн хөрвөлт гадаад худалдааны хөгжлийн хандлагад үзүүлэх нөлөө хязгаартай, ялангуяа Хятадын импортын нөөц улам өсөж байна. Ирэх онд Хятадын гадаад худалдаа чанарын өндөр түвшинд хөгжинө гэжээ.

ОУВС-гийн 10-р сарын эцсийн тайлангаас үзвэл, 2019 оны дэлхийн бараа, үйлчилгээний худалдааны хэмжээ буурна, өсөлтийн хурдыг 4 хувь гэж төсөөлсөн нь бүх дэхийн 3.7 хувийн өсөлтийн хурдаас илүү гарсан байна. Ирэх оны Хятадын гадаад худалдааны тухай Гао Фэн хэлэхдээ: Олон арга хэмжээ авч Хятадын гадаад худалдааг дээд түвшинд хөгжүүлнэ гэжээ.

“Бид гадаад худалдааны өөрчлөлтөд анхаарал хандуулна. Олон улсад гарч мэдэх тогтворгүй хүчин зүйл, мөн Хятадын аж ахуйн нэгжүүдэд гарч мэдэх зарим бэрхшээл, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх замаар худалдаанд улам тус дөхөм болж, импортлогч компаниудын өөрийн өртгийг бууруулж, худалдааны шинэ байдлыг бий болгон, зах зээлийн олон талт арга хэмжээг ахиулж, Хятадын гадаад худалдааг чанарын өндөр түвшинд хөгжүүлнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ