Торгоны замын олон улсын чуулга уулзалт болж байна

2018-12-09 16:52:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 7-ны өдөр Торгоны замын олон улсын IV чуулга уулзалт Парист нээлтээ хийлээ. Хятад, Франц, Кени зэрэг 35 улс орон бүс нутаг, НҮБ-ын холбогдох байгууллага зэрэг олон улсын байгууллага болон үндсэн дамнасан нэрт аж ахуйн нэгжийн зэрэг нийт 300 гаруй зочид төлөөлөгчид хуран цугларч, “Нэг бүс нэг зам: Дэлхийн тогтвортой хөгжлийг дэмжье” сэдвээр хэлэлцэж байна.

Торгоны замын олон улсын чуулга уулзалт болж байна

Уулзалтын зохион байгуулагч талын нэг болсон Хятадын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн дарга Ли Вэй үг хэлж: Өдгөө дэлхийн эдийн засгийн хөгжлийн урт хугацааны турш оршсоор ирсэн зөрчил улам ил, хурц болж байна. “Нэг бүс нэг зам”-ыг хамтран байгуулах нь эдгээр зөрчлийг арилгаж, дэлхийн эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх зорилготой юм гэжээ.

Торгоны замын олон улсын чуулга уулзалт болж байна

Талууд “Нэг бүс нэг зам” -ын санаачилгын хүрээнд хэрхэн хамтран ажиллах асуудлаар Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хү Чүньхуа нээлтийн ёслолд үг хэлж дөрвөн талт санал дэвшүүлжээ, тухайлбал: Нэгд, дэд бүтцээр холбогдохыг дэмжинэ. Хоёрт, худалдааны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжийг илрүүлж, шинэ өсөлтийн салбарыг бий болгоно. Гуравт, бүтээлч хамтын ажиллагаа, хөгжлийг дэмжинэ. Дөрөвт, ногоон хөгжлийн үзэл ухамсрыг түгээнэгэжээ.

Уулзалтын үеэр мөн “Нэг бүс нэг зам” санаачилгыг НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах асуудлыг авч хэлэлцэнэ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ