Өмнөдийн усыг умард руу оруулах төсөл 100 сая хүний хэрэгцээг хангаж байна

2018-12-12 17:08:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2014 оны 12-р сарын 12-нд Өмнөдийн усыг умард руу оруулах төслийн дунд шугамын эхний шатны ажил дуусаж, устатаж эхэлснээс хойш нийт 22.2 тэрбум шоо метр усыг умард бүсийн нутагт оруулжээ. Өмнөдийн ус нэгэнт умард бүсийн 40 гаруй хотын унд усны гол эх үүсвэр болж, 100 сая хүний өдөр тутмын усны хэрэгцээг хангаж байна. Үүнээс гадна экологийн сэргэлтэд хувь нэмэр оруулж, умард бүсийн олон гол мөрөн, нуур, гүний ус ширгэж татарч байгаа асуудлыг шийджээ.

2014 оны 12-р сарын 12-ноос эхэлсэн Өмнөдийн усыг умард руу оруулах төсөл бол дэлхийн хамгийн том усны эх баялгийн төсөл бөгөөд өнөөгийн байдлаар дунд болон зүүн шугам нэгэнт ашиглалтад орж, шугам дагуу бүс нутгийн усны асуудлыг шийдээд байна. Бээжин, Тяньжинь, Хэбэй, Шаньдүн, Хэнань зэрэг 40 гаруй муж хот үүнд хамрагдсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ