Хүний эрхийн үйлст өөрчлөлт нээлт чухал ач холбогдолтой

2018-12-12 17:10:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба “Өөрчлөлт нээлтийн 40 жилд Хятадын хүний эрхийн үйл хэргийн хөгжил дэвшил” цагаан ном нийтлэлээ. Тус номд түүхэн бодит байдлын үүднээс 40 жилийн турших Хятадын хүний эрхийн үйл хэргийн хөгжлийн ололт амжилт, туршлагыг системтэй дүгнэж танилцуулжээ. Холбогдох мэргэжилтнүүд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Өөрчлөлт нээлттэй бодлого Хятадын хүний эрхийн үйлсийн хөгжилд бэлэг тэмдгийн чанартай чухал ач холбогдолтой болсон. Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турш, Хятадын ард түмний хүртээмжтэй байдал, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж дээшилж, Хятадын хүний эрхийн үйлс түргэн хөгжсөн хэмээн онцолжээ.

Тус цагаан номын өмнөх үг, хүний эрхийг хүндэтгэж, баталгаажуулах засаглалын зарчим, хүний оршин тогтнох эрхийн хөгжлийг баталгаажуулах түвшнийг дээшлүүлэх, хүний эрхийн бүхий л цогцын хөгжлийг үр ашигтай дэмжих, тодорхой бүлгүүдийн эрх ашгийг илэрхий сайжруулах, хүний эрхийн хууль тогтоомжийг бүх талаар эрчимжүүлэх, улс орнуудын хүний эрхийн үйлсийн хамтын хөгжлийг дэмжих, дэлхийн хүний эрхийн засаглалд идэвхтэй оролцох, үндэснийхээ нөхцөлд нийцсэн хүний эрхийн хөгжлийн замаар замнах, төгсгөлийн үг зэргээс бүрдсэн байна. Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жил бол Хятадын хүний эрхийн үйлс хурдтай хөгжсөн он жилүүд, Хятадын хүний эрхийг баталгаажуулахад өөрчлөлт нээлт чухал түлхэц өгсөн гэж Хятадын хүний эрхийн судалгааны газрын байнгын хэрэг эрхэлсэн зөвлөх, Нанькай их сургуулийн хүний эрхийн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Чан Жянь үзэж байна. Тэрээр хэлэхдээ:"Өөрчлөлт нээлттэй бодлогын гол үүрэг нь социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, зах зээлийн эдийн засгийг байгуулж, хувьд хүнд улам олон чөлөөт эрх олгохыг шаардаж байна. Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш ард иргэдийн чөлөөт эрхийг улам баталгаажуулсан юм. Зах зээлийн эдийн засгийг байгуулахад мөн нийгмийн хамгааллын систем байгуулж, хүмүүсийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг баталгаажуулахын зэрэгцээ иргэдийн төрөл бүрийн улс төрийн эрх, онцгой давхаргын эрх, ялангуяа эмзэг давхаргын эрхийг баталгаажуулахыг шаардаж байна" гэжээ.

Цагаан номд, өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятадын ядуу хүн амын тоо 850 саяар буурч, дэлхийн ядуурлыг бууруулах ажилд 70 хувийн хувь нэмэр орууллаа. Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 1978 онд 200 ам.доллар байсан бол 2017 оны 8690 ам.доллар хүртэл нэмэгдэв. Цагаан номд их хэмжээний тоо бүртгэлээр Хятад улс хүний эрхийн хөгжлийг ахиулж, үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг онцгой давхаргын эрхийг баталгаажуулах механизмыг улам сайжруулж, хүний эрхийг хуулийн дагуу баталгаажуулах түвшин шинэ шатанд гарч буйг бодитоор харуулсан байна.

Өөрчлөлт нээлттэй бодлогыг хэрэгжүүлсэн 40 жилийн турш, Хятадын хүний эрхийн үйлс асар их амжилтад хүрч, улс орныхоо нөхцөлд нийцсэн хүний эрхийг хөгжүүлэх замаар амжилттай замнаж байна гэж Жүннань их сургуулийн Хүний эрх судлалын төвийн гүйцэтгэх захирал Мао Жуньшян үзэж байна. Тэрээр хэлэхдээ: “Энэ бол Хятад улс хүний эрхийн түгээмэл зарчмыг эрин үеийн бодит байдалтай уялдуулсан, улс орныхоо нөхцөлд зохицсон хөгжлийн зам юм. Хятад хүн төвтэй хүний эрхийн үзэл баримтлал, оршин тогтнох, хөгжих эрхийг гол болгосон үндсэн хүний эрхийг баримталж, ард иргэдийн эдийн засаг, улс төр, нийгэм, соёл, байгаль орчны эрхийн хөгжилтэй уялдуулан, нийгмийн шударга, эрх тэгш байдлыг хамгаалж, бүх талын хөгжлийг дэмжиж байна” гэжээ.

Хятадын онцлогтой хүний эрхийн үзэл баримтлал, туршлагыг олон улс хүлээн зөвшөөрч байна. Энэ оны 11-р сард НҮБ-ын хүний эрхийн зөвлөл хуралдаж, Хятад улс хүний эрхийн гурав дахь ээлжийн улс орноор томьёолсон тайланг санал нэгтэй хүлээн авч, хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэхэд оруулсан Хятад улсын хүчин зүтгэлийг 120 гаруй орон хүлээн зөвшөөрчээ. Цагаан номд: Өөрчлөлт нээлтийн 40 жилд Хятад улс эрх тэгш, харилцан ашигтай, багтаамжтай, харилцан суралцсан, хамтран ажиллаж, хамтдаа хөгжих зарчмаар НҮБ-ын хүний эрхийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, олон улсын хүний эрхийг хамгаалах үүргээ гүйцэтгэн, дэлхийн хүний эрхийн засаглалын тогтолцооны өөрчлөлтөд идэвхтэй хувь нэмэр оруулсан гэжээ. Хятад улс олон улсын хүний эрхийн үйл хэрэгт маш их хувь нэмэр оруулсан гэж Мао Жуньшян хэлсэн юм.

Хятадын хүний эрхийн үйл хэргийн хөгжил дэвшил Хятадын ард түмний хүний эрхийг баталгаажуулах төдийгүй хүн төрөлхтний хөгжилд Хятадын туршлага, Хятадын төслийг нэмэрлэлээ. Хятадын хүний эрхийн үйл хэрэг улам эрчтэй хөгжих болно гэж мэргэжилтнүүд үзсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ