Инновацын үзүүлэлт 6.8 хувиар нэмэгдэв

2018-12-12 17:20:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд, Хятадын Үндэсний статистикийн газрын мэдээнд, 2017 онд Хятадын инновацын үзүүлэлт 196.3-д хүрч, өргөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар нэмэгдсэн нь инновацын хүчин чадал өндөр чанартай хөгжилд ихээхэн түлхэц болж байна гэжҮндэсний статистикийн газрын Нийгмийн шинжлэх ухааны танхимын "Хятадын инновацын үзүүлэлтийн судалгаа"-ны төслийн баг тэмдэглэжээ.

Үүнд инновацын орчин, инновацын хөрөнгө оруулалт, инновацын үйлдвэрлэл, инновацын үр ашгийн үзүүлэлт тус тус 203.6, 182.8,236.5, 162.2-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс10.4, 6.2, 5.9, 4.8 хувиартус тус нэмэгджээ.

Мөн өдрийн нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хятадын технологийн салбарт оруулж буй төсвийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байна. 2017 оны байдлаар, үндэсний төсвөөс технологийн салбарт 838.36 тэрбум юанийн санхүүжилт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар нэмэгджээ. Орон нутгийн санхүүжилтийн хэмжээ эрс нэмэгдэж буйг үүнээс харж болно.

Хятадын судалгааны санхүүжилт тогтвортой өсөж байна. 2017 онд, Хятад улсын судалгаа, туршилтад зарцуулсан санхүүжилт 1.76 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12.3 хувиар нэмэгдэж, нийт хөрөнгө оруулалтын хэмжээгээр дэлхийд 2 дугаарт орж байна.


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ