Хятад улс хүний эрхийн хөгжлийн шинэ үзэл баримтлалтай

2018-12-12 18:43:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хүний эрхийн хөгжлийн шинэ үзэл баримтлалтай

12-нд, БНХАУ-ын засгийн газар “Өөрчлөлт нээлтийн 40 жилд Хятадын хүний эрхийн үйл хэргийн хөгжил дэвшил” цагаан ном нийтэллээ. Тус номын 8 бүлэгт 40 жилийн турших Хятад улсын хүнээр төв болгосон хүний эрхийн хөгжлийн шинэ үзэл баримтлал, хүний эрхийн үйл хэргийн хөгжлийн ололт амжилт, туршлагыг тоо бүртгэлээр системтэй дүгнэж танилцуулан, БНХАУ улс орныхоо нөхцөлд нийцсэн хүний эрхийн хөгжлийн замаар замнаж, хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэн дэх хүний эрхийг баталгаажуулах шинэ туршлага, шинэ гайхамшгийг бүтээсэн гэжээ.

“Хүний эрх” хэмээх ухагдахууныг XVII-XVIII зууны үед Европын хөрөнгөтөн анги феодалын ноёрхлын эсрэг тэмцлийн үеэр дурдсан улс төрийн үзэл баримтлал бөгөөд теокократ, хаант засаглал, дээд давхаргын онц эрхийг эсэргүүцэх зорилготой байжээ. Энэ нь тухайн үед үзэл санааг чөлөөлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн боловч түүхийн ба ангийн хязгаарлагдмал чанартай байснаас түгээмэл хэрэгжүүлэх загвар, стандарт байх боломжгүй юм. Одоо зарим улс “хүний эрх”-ийн тугийг өргөж, бусад улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа нь зүй ёсгүй юм.

Хятадын хүний эрхийн хөгжлийн шинэ үзэл баримтлалтай

Хятадын хүний эрхийн үзэл баримтлал ямар вэ? Саяхан Бээжинд болсон “Дэлхийн хүний эрхийн тунхаг” нийтлэгдсэний 70 жилийн ойн уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин илгээсэн баярын захидалд, “Иргэдийн зол жаргалтай амьдрал бол хамгийн том хүний эрх” мөн гэжээ.

Цагаан номд, өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлсэн 40 жилийн турш, Хятад улс “хүнээр төв болгож, оршин тогтнох, хөгжих эрхээр тэргүүн зорилт болгосон үндсэн хүний эрх, хүний эрхийн хууль дүрмийн байгуулалтыг эрчимжүүлэх замаар, хүний бүх төрлийн эрхийг нийцтэй хөгжүүлэх зорилт тавьсан” хүний эрхийн хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бий болгосон гэжээ.

Хятадын хүний эрхийн хөгжил дэвшил зөвхөн үзэл баримтлал биш ажил хэрэгч, үр дүнтэй үйл ажиллагаа юм. 40 жилийн турш Хятад улс өөрчлөлт нээлтийн үйл явцад хүний эрхийг хүндэтгэж, хүний эрхийг баталгаажуулж, хүний эрхийг эрчимжүүлж, холбогдох үзэл баримтлалыг үндсэн хууль ба үндэсний хөгжлийн стратегидаа оруулж, төрийн засаглалын чухал зарчим болгосоор ирсэн гэж цагаан номд бичсэн байна.

Ядуурлыг бууруулах ажил НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтын чухал бүрэлдэхүүн, хүний эрхийг хамгаалж хөгжүүлэх чухал арга зам юм. Өнгөрсөн 40 жилд Хятад улс 850 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулж, дэлхийн ядуурлыг бууруулах үйлст оруулсан хувь нэмэр 70 гаруй хувьд хүрсэн байна. Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ким Жим Ён: Өнгөрсөн 40 жилд Хятад улс ядуурлыг бууруулах ажилд хүн төрөлхтний түүхэнд урьд байгаагүй том амжилт гаргаж, Хятадын энэ туршлага дэлхийн олон улсын хөгжилд тус нэмэр болж байна гэжээ.

Цагаан номд, Хятадын ард түмний амьжиргааны түвшин, хувь хүний эрх, өмчтэй байх эрх, хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааны эрх, боловсрол соёл эзэмших эрх, сонгох сонгогдох эрх, ойлгож мэдэх эрх, оролцох эрх, хянах эрх, шашин шүтэх ба эс шүтэх эрх чөлөө зэрэг талаар дэлгэрэнгүй өгүүлэхийн зэрэгцээ үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг онцгой бүлгийн хүний эрхийн асуудлыг ч сайжруулсан тухай танилцуулжээ.

Хятадын хүний эрхийн хөгжлийн шинэ үзэл баримтлалтай

Хариуцлагатай их гүрэн өөрийнхөө, мөн өрөөл бусдын хөгжилд анхаарал тавих хэрэгтэй. Жишээлбэл: 1950-2016 онд Хятад улс гадаадад нийт 400 тэрбум юаний хандив тусламж үзүүлж, 5000 гаруй төсөл хэрэгжүүлжээ. 2013-2017 онд, Хятад улс Нэг бүс нэг замын орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүд байгуулж, тухайн улс орнуудад 200 мянган хүнийг ажилтай болгосон юм. 2004 оноос хойш, 300 гаруй удаа олон улсын хүмүүнлэгийн тусламж хандивласан. Энэ нь жилд 29.4 хувь нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Энэ жилийн 5-р сарын байдлаар, Хятад улс энхийг сахиулахад давхацсан тоогоор нийт 37 мянга гаруй хүнийг илгээж, энхийг сахиулахад давхацсан тоогоор 2700 гаруй цагдаа илгээн, НҮБ-ын энхийг сахиулах 30 гаруй үйл ажиллагаанд оролцуулснаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдээс хамгийн олон энхийг сахиулагч илгээсэн орон болжээ. Хятад улс “Хамтдаа зөвшилцөж, хамтдаа байгуулж, хамтдаа ашиг хүртэх” үзэл баримтлалын дагуу олон орны хүний эрхийн ажил үйлсийг хамтдаа ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулж байгаа нь илэрхий юм.

“Хүний эрхийг хамгийн сайн хамгаална гэж юуг хэлэх вэ? Харин улам сайн хамгаална”. Хятадын засгийн газрын гаргасан тус цагаан номд, Хятад улс хүний эрхийг улам найдвартай хамгаалахад зам хол байгааг тодорхой ойлголоо. Өнгөрсөн 40 жилд, Хятад улс өөрчлөлт нээлтийн замаар эх орныхоо хөгжлийн замыг сонгосон юм. Ирэх 40 жилд цаашлаад илүү урт хугацаанд, Хятад улс өөрчлөлт нээлтээ улам гүнзгийрүүлж, ард түмэндээ улам их нэр хүнд, эрх чөлөө, аз жаргалыг авчирч, дэлхийн хүний эрхийн үйлсийн хөгжилд улам их шинэ хувь нэмэр оруулах болно.

Их уншсан

холбоотой мэдээ