Ши Жиньпин “2018 оны Цундүгийн олон улсын форум”-д оролцсон гадаадын зочид төлөөлөгчидтэй уулзав

2018-12-12 20:44:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин “2018 оны Цундүгийн олон улсын форум”-д оролцсон гадаадын зочид төлөөлөгчидтэй уулзав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12-ны өдөр Ардын их хурлын ордонд “2018 оны Цундүгийн олон улсын форум”-д оролцсон гадаадын төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр тэрээр Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ололт амжилт, шинэ ээлжийн гадаадад нээлттэй хөгжих өндөр түвшин бүхий арга бодлого зэргийг танилцуулсан бөгөөд Хятад улс болон дэлхийн улс орнуудын харилцааны тухай ярьж, зочид төлөөлөгчидтэй санал бодлоо солилцсон байна.

Ши Жиньпин: Энэ оны Цундүгийн олон улсын форум нь Хятадын ард түмэн өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойгоо дурсган тэмдэглэж буйг тохиож байна. 40 жилийн турш Хятад улс хөгжлийн асар олон амжилтуудыг тогтоож, иргэдийн амьжиргааг ихээр сайжирч, одоо чинээлэг нийгмийг байгуулахаар зүтгэж байна. Хятад улсын өөрчлөлт нээлтийн бодлого иргэдээрээ төв хийдэг. Өдгөө улс орны эдийн засаг ерөнхийдөө эрүүл тогтвортой хөгжиж байна. Гэсэн хэдий ч Хятад улс бол мөн л дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон болохоор иргэдээ улам сайн сайхан амьдруулахын төлөө бид хичээн зүтгэж байна. Энэ нь мөн ч Хятад улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн чухал хөдөлгөх хүч юм. Хятад улсын өөрчлөлт нээлтийн үйл явц нь бүх талыг хамарсан байдаг. Хятад улс бол олон улсын дэглэмийн идэвхтэй хамгаалагч, үүрэг гүйцэтгэгч гэдгийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хятад улсын хөгжил даян дэлхийд боломж олгон, ач тусаа хүртээнэ. Түүнчлэн хамтын ажиллаж, хамтаар ашиг хүртэж л байж улс орны хөгжлийн замнал улам саруул, улам хэтийн төлөвтэй болно гэдгийг өөрчлөлт нээлтийн практик бүрэн гэрчилж байна.

Хятад улсын дэвшүүлсэн “нэг бүс нэг зам” санаачилга бол даруй олон улсын хамтын нийгэмлэгт хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх шинэ индэр байгуулж өгөхийн төлөө юм. Энэхүү санаачилгыг хэдийгээр Хятад улс дэвшүүлсэн боловч тэр нь өрөө даян дэлхийн нийтийн “өмч” байж, хэзээд хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах гэсэн зарчмыг мөрдөж, оролцогч орнуудад улам их хөгжлийн боломж олгохыг хичээх болно. Хятад улсын дэмжиж байгаа олон улсын шинэ хэлбэрийн харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц зэрэг нь бүгд л улс орнууд хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэхийг биелүүлэх зорилготой юм гэжээ.

Цундүгийн олон улсын форум бол Хятадын ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг болон Австрали-Хятадын найрсаг солилцооны нийгэмлэг хамтран анх 2014 онд зохион байгуулж, улс орнуудын экс удирдагч, нэрт судлаач, үйлдвэр худалдааны салбарын манлайлагч хүмүүсийг урин оролцуулдаг уламжлалтай болсон бол энэ жил “Өөрчлөлт нээлт болон хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх” гэсэн уриан дор зохион байгуулагджээ.

Их уншсан

холбоотой мэдээ