Майкл Кохенд 3 жилийн хорих ял оноов

Д.Хүчитбаатар 2018-12-13 10:01:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Майкл  Кохенд 3 жилийн хорих ял оноов

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Майкл Кохенд 3 жилийн хорих ял оноож, 500 мянган ам.долларын торгуул ногдуулан, 1 сая 400 мянган долларын татварыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргаснаа Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүх 12-нд мэдэгдлээ. Шүүхийн шийдвэрийн дагуу, Майкл Кохен 2019 оны 3-р сарын 6-наас эхлэн шоронд ял эдлэх юм.

Майкл  Кохенд 3 жилийн хорих ял оноов

АНУ-ын холбооны шүүгч Уильям Паулин хэлэхдээ: Конгресст худал хэлсэн, Холбооны сонгуулийн санхүүжилтийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Трампын захиалгаар түүнтэй хэвийн бус харилцаатай хоёр эмэгтэйд мөнгө өгч “амыг нь хаасан” зэрэг гэм буруугаа Майкл Кохен хүлээн зөвшөөрсөн гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ