ӨМӨЗО монгол эм эмнэлгийн патентын сан байгуулна

2018-12-13 10:02:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ӨМӨЗО сүүлийн үед монгол эм эмнэлгийн патентынсан байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэн, монгол эм эмнэлгийн патентын эрхтэй технологийн арилжааг улам дэг журамтай болгож байна. Эх сурвалжийн мэдээлснээр,энэ бол Хятадын монгол эм эмнэлгийн салбар, түүний патентын эрхтэй технологийн оюуны өмчийн эрхийг хамгаалах анхны тусгай сан юм.

Сурвалжлагч ӨМӨЗО-ны оюуны өмчийн эрхийн үйлчилгээний төвөөс мэдээлснээр, монгол эм эмнэлгийн патентын эрхийн төлөвлөгөө нь өөр өөр салбарын монгол эм эмнэлгийн патентын эрх эзэмшигчдийн патентыг төвлөрүүлэн холбоо байгуулж, холбооны гишүүд хоорондын патентын эрхтэй бүтээгдэхүүнийг харилцан эрх олгож ашиглуулах ба гурав дахь талд нэгдсэн журмаар ашиглуулж, улмаар монгол эм эмнэлгийн аж ахуйн нэгж шинэ бүтээгдэхүүн нээж ашиглахад өөр өөр салбарын патентын эрх эзэмшигчдээс тус тус зөвшөөрөл авдаг байдлыг өөрчлөх юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ