Хятад улс ухаалаг үйлдвэрлэлийн төслийг олон салбарт хэрэгжүүлж байна

2018-12-13 10:19:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд, Хятадын Аж үйлдвэрлэл мэдээлэлжүүлэлтийн яам ухаалаг үйлдвэрлэлийн туршилтын туршлага судлах теле хурал боллоо. Хуралд тус яамны дэд Шин Гөүбинь: 2015 оноос хойш Аж үйлдвэрлэл мэдээлэлжүүлэлтийн яам ухаалаг үйлдвэрлэлийн туршилтын цэгийн төсөл хэрэгжүүлснээс хойшчухал хэсэгт хүчээ төвлөрүүлэн, аж ахуйн нэгжүүдийн дотоод эрч хүчийг нэмэгдүүлж, стандартын дагуу ажиллан, шийдвэрлэх эрчимтэй арга зам хайж, технологийн салбарт чухал амжилт гаргалаа.Мөнүйлдвэрлэлийн инновацыг дэмжиж, салбарын өөрчлөлтийг урагшлуулан, бүс нутгийн онцлогтой ухаалаг үйлдвэрлэлийн хөгжлийн гарц бий болгож, хөрөнгө оруулалтыг дайчлах талаар идэвхтэй үр дүнд хүрсэн юм. Одоогийн байдлаар ухаалаг үйлдвэрлэлийн 305 цэгт төсөл хэрэгжүүлж, нийт 92 салбарыг хамраад байна гэжээ.

Тэрээр: Шинэ нөхцөл байдалд бид ухаалаг үйлдвэрлэлийн инновацын хөгжлийг түлхүү дэмжиж, ерөнхийд нь зохицуулалт хийн, ухаалаг үйлдвэрлэлийг бүх шатанд хөгжүүлэх, дутагдалтай талаа даруй нөхөж, ухаалаг үйлдвэрлэлийн тулгуур үүргийг тасралтгүй нэмэгдүүлэн, ухаалаг үйлдвэрлэлийн экологийн системийг бий болгож, нарийн мэргэжлийн салбар дахь хэрэглээг гүнзгийрүүлж, нээлттэй хамтын ажиллагааг өргөтгөн, олон улсын хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ