Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны VI форум болов

2018-12-13 11:00:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны VI форум болов

Синьхуа агентлагийн мэдээ: 12-нд Янжөүд Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны VI форум болов. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ван Чэнь нээлтийн ёслолд оролцож, үг хэлжээ. Төв Азийн 5 орны улс төрийн зүтгэлтэн, Хятадын холбогдох салбар, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгч 200 гаруй хүн тус форумд оролцсон байна.

Ван Чэнь: Хятад улс энх тайван, найрсаг, хамтын ажиллагааны дипломат бодлого баримталж, үнэнч, үр өгөөжтэй, эргэн тойрны орнуудтай дипломат харилцаа тогтоох үзэл баримтлалын дагуу Төв Азийн орнуудтай хамт хоёр талын удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлнэ. Мөн улс төрийн итгэлцлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдааны харилцааг нягтруулан, хууль зүйн хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулна гэжээ.
Тэрээр: Хятадын тал хамтдаа зөвшилцөх, хамтран байгуулах, хамт ашиг олох, эрх тэгш байх зарчим, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх үзэл санааны дагуу Төв Азийн орнуудтай хөгжлийн стратегиа уялдуулж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэх хүчин, дэд бүтцээр холбогдох, эрчим хүч, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр талын дээд түвшний улс төрийн итгэлцэл, эдийн засгийн харилцан нөхөх давуу талыгулам ажилч хэрэгч хамтын ажиллагааны үр дүн болгох хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ