Дэлхий нийтээрээ Канад улсыг харж байна

2018-12-13 11:31:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхий нийтээрээ Канад улсыг харж байна

Орон нутгийн цагаар 11-нд Канадын Коломбо мужийн дээд шүүх Хятадын Хуавэй компанийн санхүү хариуцсан захирал хатагтай Мэн Ваньжөүг батлан даалтад гаргах тухай хуралдаж, түүнийг батлан даалтад гаргалаа. Батлан даалтад 10 сая канад доллар төлж, орон сууц, бэлэн мөнгө барьцаанд тавин, таван хүн батлан дааж авсан юм.

Мэн Ваньжөүгийн хувьд батлан даалтад гарсан нь түүний хувь хүн, ар гэр, компани, Хятадын ард иргэдийн сэтгэлийг амраасан хэрэг боллоо. Канадын тал Мэн Ваньжөүг батлан даалтад гаргасан нь энэ хэргийг зохицуулах талаар зөв сонголт хийж, идэвхтэй дохио өгсөн бөгөөд үүнийг сайшаах нь зүйтэй юм.

Гэвч Мэн Ваньжөүгийн эрх чөлөөтэй болох зам хол байна. Канадын хэвлэлийн мэдээлснээр, АНУ ирэх оны 1-р сарын 8-наас өмнө шилжүүлэн татах өргөдөл өгч болно. Үүний зэрэгцээ ирэх оны 2-р сарын 6-нд Мэн Ваньжөү дахин шүүхэд очиж, шилжүүлэх асуудлаар шүүлгэнэ. Хэрэв шилжүүлэх асуудал амжилттай болбол тэрээр 30 жилийн хорих ял сонсох юм.

Хуавэй компани 2008 онд Канадын зах зээлд хөл тавьсан байна. Канадын хэвлэлийн мэдээлснээр, Хуавэй компани Канадад ямар ч хууль зөрчөөгүй бөгөөд Оттава, Торонто, Ватерлоо зэрэг газарт судалгааны байгууллага байгуулж, Канадад 500 хүнийг ажлын байраар хангажээ. Хуавэй компани мөн Канадын хамгийн их үзэгчтэй телевизийн "Хоккейн үдэш" нэвтрүүлгийн зарим дугаарыг ивээн тэтгэдэг юм.

Өөрийгөө “Дэлхийн хамгийн энх тайванч орон” гэж өргөмжилсөн Канад улс АНУ-ын заавраар "түүний өмнөөс хууль хэрэгжүүлж" байгааг ойлгохын аргагүй юм. Канадын тал хатагтай Мэн Ваньжөүг даруй суллахгүй бол энэ үйлдэл Канад улсыг зохих хэмжээгээр хохироох болно.

Дэлхий нийтээрээ Канад улсыг харж байна

Канадын дээрэнгүй үйлдэл Хятад, Канадын харилцаанд бараан сүүдэр тусгаж, хоёр орны ард түмний сэтгэлийг эмзэглүүллээ. Түүний Хятадад экспортоо нэмэгдүүлж, улам олон Хятадын жуулчныг татах гэсэн хүчин чармайлтад томоохон саад болно. Энэ бол хамгийн шууд нөлөө юм. Хүний талаар Хятадын ард түмний дунд Канад улсын нэр хүнд ихээр унана. Иймээс Канадын тал цагийн аясыг дагаж, шуурхай арга хэмжээ авч, өөртөө түвэг учруулахаас зайлсхийх ёстой.

Өрнийн зарим орон Хуавэй компанид дайсагнасаар ирсэн бөгөөд тус компанийг Хятадын засгийн газартай нягт харилцаатай, компанийг үүсгэн байгуулагч нь Хятадын цэргийн албанд байсан хүн гэх мэтээр гүтгэсээр ирсэн юм. Иймээс Хуавэй компани хамгийн олон шалгалтад өртсөн үндэстэн дамнасан аж ахуйн нэгж болжээ. Гэвч шалгагчид компанийн хууль зөрчсөн тухай ямар ч баримт нотолгоо олоогүй. Үүнийг Канадын тал сайн ойлгож байгаа нь мэдээж хэрэг юм. Хий хоосон зэмлэх нь Хуавэй компанийг бусдаас нууж хаах юмгүй гэдгийг гэрчилж, онцгой зарим улс тус компанийн түргэн хөгжилд сэтгэл зовж буйг харуулсан байна.

Сүүлийн өдрүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ хэргийн тухай мэдээлэхдээ, Мэн Ваньжөүгийн баривчлагдсан хэргийг зарим улс орон Хуавэй компани ба Хятадын техникийн түргэн хөгжилд саад хийхийг оролдож байна хэмээн шүүмжилжээ. Эдгээр орнууд үнэхээр муу санаа өвөрлөж байгаа юм.

Ийм нөхцөлд Канадын тал Хятадын иргэнийг баривчлан хорих боллоо. Хятад, Канадын харилцааг тэнцвэртэй байлгах, олон талт олон улсын харилцааны шударга системийг хамгаалахын төлөө Хятадын тал ийм үйл ажиллагаанд хариу цохилт өгөхгүй байж болохгүй юм.

Дэлхий нийтээрээ Канад улсыг харж байна

Америкийн тал нэг биш удаа дотоодын хууль дүрмээрээ гадаадын компанийн дээд албан тушаалтны хөрөнгийг царцаах зэрэг зүй бус арга хэмжээ авч байгааг бүгд мэднэ. Энэ удаа Канад улс бусад орны гар хөл болж, Хуавэй компанийн ямар ч хууль зөрчөөгүй өндөр албан тушаалтныг баривчлан хорьсон нь маш их сөрөг үр дагавартай юм. Үндэстэн дамнасан корпорацуудын өндөр албан тушаалтнууд сэтгэл түгших боллоо. Улс орнууд ямар нэгэн нөхцөлөөр үндэстэн дамнасан корпорацуудад ажилладаг хувь хүнийг барьцаалах гэвэл өөрөө дараагийн объект болох болов уу гэж сэтгэл түгших боллоо. Хятадын Хуавэй компанийн удирдлага ийм хэрэгт холбогдоод бусад орны аж ахуйн нэгжүүдийн эзэд Канадад ийм хэрэгт холбогдохгүй гэж үү? Чөлөөт хөрөнгө оруулалт, худалдааны таатай орчин Канадад байгаа гэж үү?

Мэн Ваньжөүгийн хэрэг ирээдүйд Хятад, Канадын харилцаанд улам их хохирол учруулж болзошгүй юм. Олон улсын эрх тэгш, шударга үйл хэргийн төлөө, аюулгүй, дэлхийн чөлөөт худалдааны орчныг баталгаажуулахын төлөө Канад улс буруу үйлдлээ түргэн залруулж, чөлөөт эдийн засгийн экологийг хамгаалан, олон талт үзэл, чөлөөт худалдаанд улам их хувь нэмэр оруулж, дэлхий нийтийн хүндэтгэл итгэлийг олж, харин ганц талт үзэл болон зүй бус асуудлаар гадаад орны удирдагчдын гар хөл болохгүй байх хэрэгтэй.

Мэн Ваньжөүг түргэн суллаж, эрх чөлөөтэй болгох нь ухаалаг сонголт юм. Дэлхий нийтээрээ Канад улсыг харж байна.

Их уншсан

холбоотой мэдээ