Хятад, Оросын хамтын ажиллагааны ололт амжилтыг үнэлэв

2018-12-13 15:11:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Оросын хамтын ажиллагааны ололт амжилтыг үнэлэв

ХОУР-гийн мэдээ: 12-нд Бээжин хотноо ОХУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ оны ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв. Элчин сайд Андрей Денисов 2018 оны Хятад, Орос хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны байдлыг нарийн танилцуулсан байна.

Хятад, Оросын харилцаа: Хоёр орны харилцаанд тулгарсан аливаа асуудлыг найрсаг, харилцан ашигтай зарчмын дагуу шийдвэрлэв

2018 онд Хятад, Орос хоёр орон дээд зэрэглэлийн харилцаагаа үргэжлүүлж, хоёр талын харилцааны бүх салбарт ихээхэн ахиц гарсан гэж Андрей Денисов онцолсон юм. Тэрээр: Хоёр орны харилцаанд асуудал бий нь мэдээж, гэсэн хэдий ч Хятад, Орос хоёр орон найрсаг, харилцан ашигтай зарчмаар эдгээр асуудлыг шийдвэрлэсэн. Хятад, Орос хоёр орны засгийн газар хоорондын ерөнхий сайдын зэрэглэлийн 5 комисс ажилладаг. ОХУ бусад ямар ч улстай засгийн газар хоорондын ийм олон комисс ажилладаггүй. Эдгээр комисс нь Хятад, Орос хоёр орны засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд үр дүнгээ өгсөн гэжээ.

Хоёр талт худалдаа: 2018 онд Хятад, Оросын хоёр талт худалдааны хэмжээ 110 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна

Элчин сайд Андрей Денисов: Энэ оны 1-11-р сард Хятад, Оросын хоёр талт худалдааны хэмжээ 97 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28 хувиар нэмэгдлээ. 2018 оны худалдааны жилийн хэмжээ 100 тэрбум ам.долларт хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Тэрээр: Хятад, Оросын хил дамнасан цахим худалдаа эрчтэй хөгжиж байна. Хил дамнасан цахим худалдаанаас жирийн иргэд үр ашгийг нь ихээхэн хүртдэг. Тиймээс энэ салбарын худалдааны хэмжээ өргөжихийн хэрээр Хятад, Оросын жирийн ард иргэдийн амьдралын түвшинд эергээр нөлөөлсөн гэжээ.

Хөрөнгө оруулалтын салбарын талаар тэрээр: 2017 онд Хятад улсаас Орост оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 30 тэрбум ам.долларт хүрсэн бол 2018 онд 35 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэжээ.

Орон нутгийн хамтын ажиллагаа: Хятад, Орос орон нутгийн салбарт 363 найрсаг түншлэлийн харилцаа тогтоов

Денисов: 2018, 2019 он бол Хятад, Оросын орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны жил юм. 2018 онд, Хятад Орос орон нутгийн хэмжээнд хэдэн зуун удаагийн харилцан айлчлал, уулзалт зохион байгуулж, Хятадын олон муж, хот Оросын орон нутагтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулжээ. Бүртгэлийн дүнгээр, Хятад, Орос муж, хотын хэмжээнд 363 найрсаг түншлэлийн харилцаа тогтоосон гэжээ.

Эрчим хүчний хамтын ажиллагаа: 2019 онд Хятад, Оросын зүүн шугамын хоолойгоор Хятадад байгалийн хий нийлүүлнэ

Эрчим хүчний хамтын ажиллагаа нь Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Денисовын танилцуулснаар, 2019 оны 12-р сарын 20-с Орос улс Хятад, Оросын зүүн шугамын хоолойгоор дамжуулж Хятадад байгалийн хий нийлүүлнэ. Энэ нь дэлхийн эрчим хүчний хамтын ажиллагааны хамгийн том төслийн нэг юм. Төлөвлөгөөний дагуу, ирэх 30 жилийн хугацаанд Оросын тал тус хоолойгоор Хятадад жил бүр 30 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулна.

Үүнээс гадна, 2018 оны 1-р сарын 1-нд, Хятад, Оросын нефтийн хоолойн II шугам албан ёсоор ашиглалтад орж, жилд 30 сая тонн нефть дамжуулж байна. Ийм нөхцөлд Хятад, Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв өөдрөг байна гэж Денисов хэллээ.

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа: Оросын тал Хятадын жуулчдын визгүй зорчих хүрээг өргөжүүлнэ

Хятад, Оросын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа сонирхлыг хамгийн их татсан гэж Денисов ярьж байлаа. Тэрээр: 2018 онд Оросын хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний үеэр Хятадын 100 мянга шахам хөл бөмбөгийн хорхойтон, жуулчид Орост айлчилсан. Энэ оны эхний 9 сард, Хятад, Оросын тус бүр 1.5 сая жуулчин харилцан айлчиллаа. 2019 онд Хятадын жуулчдын визгүй зорчих хүрээг өргөжүүлэх тухай Оросын тал бодолцож буй бөгөөд визгүй зорчих жуулчдын багийн гишүүний тоог 5-р тогтоосныг 3 болгон багасгаж, Оросын нутаг дэвсгэрт байх хугацааг 15 хоногоос 21 хоног хүртэл сунгана гэжээ.

Киноны салбарын хамтын ажиллагааны талаар Денисов хэлэхдээ: Хятад, Оросын хамтран найруулж бүтээсэн “Дайчин үндэстэн бий болсон нь” киног ирэх жилийн 1-р сард Хятад, Орос хоёр орны дэлгэцээр гаргана. Хятадын үзэгчид идэвхтэй сонирхож, саналаа дэвшүүлэхийг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ