Давж заалдах байгууллагын гишүүдийг даруй сонгохыг шаардав

2018-12-13 15:31:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад, Европын холбоо, Канад зэрэг ДХБ-ын олон гишүүн ДХБ-ын ерөнхий зөвлөлийн хуралд оролцож, Давж заалдах байгууллагын гишүүдийг даруй сонгохыг шаарджээ.

БНХАУ-аас ДХБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Шянчэнь: Давж заалдах байгууллагын хямрал жил гаруй үргэлжилж, шийдвэрлэгдээгүй байна. ДХБ-ын зарим гишүүн давж заалдах журамд анхаарлаа хандуулсан боловч шийдвэрлэх бодит төсөл гаргасангүй. Хэрэв энэ асуудал үргэлжилбэл Давж заалдах байгууллагын үйл ажиллагааг 1 жилийн дараа “зогсоох” болно. ДХБ-ын гишүүд хамтран ажиллах бүтээлч байр суурь баримтлан, идэвхтэй, ажил хэрэгч үйл ажиллагаа өрнүүлж, Давж заалдах байгууллагын хямралыг эртхэн шийдвэрлэж, маргааныг шийдвэрлэх механизмын хэвийн үйл ажиллагааг баталгаажуулан, олон талт худалдааны системийн нэр хүнд, үр дүнг хамгаалахыг Хятад улс хүсэж байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ