Снукер билльярдын спортын их гүрэн болж болзошгүй

Уртнасан 2018-12-13 15:34:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн снукерын холбооны албан тушаалтан саяхан Англи улсад болсон снукер билльяардын аварга шалгаруулах тэмцээний үеэр ХОУР-гийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: Ирэх таван жилд Хятад улс Англитай мөр зэрэгцсэн снукер билльяардын спортын их гүрэн болж болзошгүй гэжээ. Энэ тухай сэтгүүлч Лянтаогийн Английн Йорк хотоос ирүүлсэн мэдээллийг хүргэе.

12-р сарын 10-нд өндөрлөсөн Английн снукер билльяардын аварга шалгаруулах тэмцээн бол дэлхийн снукер билльяардын гурван том тэмцээний нэг юм. Дэлхийн жагсаалтын эхний 128 тамирчин энэ тэмцээнд оролцсоны 24 нь Хятадын тамирчин байсан бөгөөд энэ удаагийн тэмцээн Хятад улсын хамгийн олон тамирчин оролцсон шинэ рекорд тогтоожээ. Ноднин жил Хятадын 20 тамирчин, уржнан 18 тамирчин орж байсан юм. Хятадын снукер билльяардын тамирчдын жагсаалт тасралтгүй ахиж, албан ёсны тэмцээнд шалгаран үлдэж буй тамирчид улам нэмэгдэж байна. Дэлхийн билльярдын холбооны тэргүүн Жэйсон Фергусон: Хятадын тамирчид энэ тэмцээний аварга болоход улам ойртож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Энэ удаад Хятадын 24 тамирчин дэлхийн жагсаалтын эхний 128-д орж Английн снукер билльяардын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Тооноос нь үзвэл тодорхой мэдэж болно. Миний бодлоор снукер билльяардын ирээдүй Хятад улсынх болно. Энэ чиг хандлага эргэлт буцалтгүй бөгөөд Хятадын тамирчид бүх төрлийн том тэмцээний аварга болоход улам ойртож байна.”

Дэлхийн снукерын холбооны ерөнхийлөгч Барри Хирн хэлсэн үгэндээ: Ирэх таван жилд Хятад улс Англитай мөр зэрэгцсэн снукер билльяардын спортын их гүрэн болж хөгжиж болзошгүй юм. Хятадын тамирчид тэмцээнд өндөр амжилттай оролцож байгаа. Асар том зах зээл, улам боловсронгуй болж буй тэмцээний тоног төхөөрөмждөө түшиглэн, шинэ үеийн снукерын оддыг олноор бэлтгэж байна гэжээ.

Одоо дэлхийн жагсаалтын эхний 32-т багтсан тамирчдын дотор Хятадын 6 тамирчин байна. 40 настай Фү Жяжүнь, дөнгөж 30 хүрч буй Дин Жүньхүйг эс тооцвол бусад нь бүгд 30-аас доош насныхан юм. Снукерын спорт Хятад улсад түргэн хөгжиж байгаа тул Дэлхийн снукерын холбоо өмнөх удаагийн тэмцээнээс эхлэн Хятад улсад зохион байгуулах тэмцээнээ нэмэгдүүлсэн байна. Энэ оны 4-р сард Бээжинд болсон снукер билльяардын Хятад дахь тэмцээний шагналын мөнгө 1 сая фунт стерлинг хүрсэн нь снукер билльяардын ДАШТ-ний дараа орох хамгийн өндөр шагналтай тэмцээн болжээ. Хятад улсын снукерын зах зээлийг нэмэгдүүлэх, амжилттай арга туршлагыг түгээх талаар Барри Хирн ингэж ярьсан юм.

"Бид цаашид Хятад улс дахь зах зээлийг эрчтэй хөгжүүлж, Хятад дахь хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлэн, Хятад улсын улам олон тамирчин энэ тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлнэ. Мөн Хятад улс дахь амжилттай арга туршлагыг түгээх болно. Үүнд цаг хугацаа хэрэгтэй, маш их ирээдүйтэй байгаа.”

Дэлхийн билльярдын холбооны тэргүүн Жэйсон Фергусон: Хятадын снукерын холбоо, Дэлхийн билльярдын холбоо нягт хамтран ажилладаг. Хятадад тэмцээн зохион байгуулах загвар бол амжилттай хөгжлийн стратеги мөн гэжээ.

"Хятад улсад снукер билльяардыг сурталчлах, хөгжүүлэх баг маш сайн ажиллаж байна. Үүнд бидний үүрэг бол, ийм хандлагыг улам гүнзгий хөгжүүлэх харилцаа юм. Нэг хотод дэлхийн снукерын тэмцээнийг зохион байгуулаад, дараа нь тасалдаж чимээгүй болохыг хүсэхгүй байна. Харин тухайн хотод гүнзгийрч, дараа жилийн тэмцээн болоход цар хүрээ нь өргөжин, үзэгчид нь олшрохыг хүсэж байна. Энэ бол амжилттай хөгжлийн стратеги, Хятадын снукерын холбоо энэ талаар маш сайн ажиллаж байна.”

Их уншсан

холбоотой мэдээ