"Үсчин, гоо сайхны газар" төслөөр ядуурлыг бууруулж байна

2018-12-13 15:38:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ оны 3-р сараас эхлэн Хятадын баруун хойд нутгийн Шиньжян уйгарын өөртөө засах орны Эмэгтэйчүүдийн холбоо өмнөд нутгийнхаа дөрвөн аймаг жөүд “Үсчин, гоо сайхны төсөл” хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй сургалтад хамруулан, үсчин, гоо сайханчийн мэргэжил эзэмшүүлж, хөдөө тосгоны эмэгтэйчүүдийн бүтээлч ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Шиньжяний өмнөд нутгийн дөрвөн аймгийн 1962 ядуу тосгонд 3000 шахам “Үсчин, гоо сайхныгазар" ажиллуулж, ядуу амьдралтай эмэгтэйчүүдийг ажлын байраар ханган, орлогыг нь нэмэгдүүлж байна.

35 настай Мергул Маймайтмин бол Мө-Юй суурины гоо сайхны салбарт алдартайхүн юм. Тэрээр 2002 онд орон нутгийн захиргааны дэмжлэгээр анхны үсчин, гоо сайхны газар байгуулж, цөхөршгүй хичээж ажилласны үр дүнд одоо хошуу,сумандаа 20 салбараа нээжээ. Тэрээр ажил төрлөө амжилттай эрхлэхийн зэрэгцээ ядуу амьдарлтай гэр бүлийн 500 гаруй залуусыг үсчин, гоо сайхны сургалтад үнэ төлбөргүй хамруулсан байна."Бүгд л ядуу амьдралтай хүмүүс. Үсчин, гоо сайханчийн мэргэжил эзэмшсэнийхээ дараа өөрөө үсчин, гоо сайхны газар нээж болно. Гоо сайханч болж, мөнгөтэй болоод гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлж, өөдрөг явдагт нь би ихбаяртай байдаг.”

Мэйлир хэмээх үсчин, гоо сайхны газарт Буайж Нур Маймайтыг үс засаж байхад нь бид очсон юм. Тэрээр Аягжай тосгоны ядуу өрхийн хүн, ам бүл зургуулаа эрдэнэ шиш тариалж өчүүхэн газрынхаа үр шимээр амь зуудаг байжээ. Гэр бүлийнх ньжилийн орлого 10 хүрэхгүй мянган юань. Энэ хавар тосгоны удирдлага "Үсчин, гоо сайхны газар” эмэгтэйчүүдийн ажил төрөл эрхлэх ур чадварын сургалтыг танилцуулж түүнд оруулснаар үсчин, гоо сайхны мэргэжил эзэмшиж, дэгжин хүүхэн болсон төдийгүй “BOSS” боллоо гэж тосгоных нь бахархан ярьдаг болжээ. Буайж Нур Маймайтэнэтухайсэтгэгдлээ хуваалцсан юм:"Ердийн өдөр 15-20 хүнтэй, хямдралтай өдөрт бол 50-60 хүн ирдэг. Би үсчин, гоо сайхны мэргэжил эзэмшээд өөрөө энэ газрыг нээсэн. Сард 7-8 мянган юань олж байна. Хоёр дүүгээ тэжээхэд асуудалгүй болсон. Урьд би ийм их мөнгө олно гэж зүүдлээ ч үгүй явлаа. Аав ээж маань их баяртай байна. Миний охин гэр бүлээ өөрчилсөн гэж ээж минь намайг магтдаг болсон.”

"Үсчин, гоо сайхны газар” төслийг хэрэгжүүлснээс хойш нутгийн захиргаанаас үнэгүй сургалтад хамруулж, үсчин, гоо сайхны газрыг нь байгуулж өгч, 10 мянган юаний үнэ бүхий тоног төхөөрөмж түгээжээ. Буайжтай адилхан үсчин гоо сайхны газар ажиллуулж, ядуурлаас ангижирсан хүн улам олширч байна. Энэ оны 9-р сарын байдлаар, Шиньжяний өмнөд нутгийн дөрвөн аймагт үсчин, гоо сайхны 2889 газар байгуулж, 7954 эмэгтэйг сургалтад хамруулан, 4203-ыг нь ажлын байраар хангаж, хөдөөгийн бүсгүйчүүдийн гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлж байна. Мө-Юй хошууны Эмэгтэйчүүдийн холбооны намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, захирал Дай Жижюаний ярихыг үргэлжлүүлэн сонсоно уу:"Тосгон бүхэнд үсчин, гоо сайхны газар ажиллуулснаар шинэ моод дэлгэрч, бүсгүйчүүд маань биеэ дааж, улам гоо үзэсгэлэнтэй болоод сэтгэл хангалуун байгаа. Урьд нь гэртээ ажилгүй байсан бол одоо ажил төрлийн манлайлагч, бас мөнгөтэй болж, нийгэм, олон нийтийг амьжиргааны хүчээр сэлбэж байна. ” Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ