Үндэсний эмгэнэлийн өдөр өнөөдөр тохиож байна

2018-12-13 17:04:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Одоогоос 81 жилийн өмнөх 12-рсарын 13-ныяг энэ өдөр Наньжиний их хядлага гарсан юм. Өнөөдөр Наньжиний их хядлагад амь үрэгдэгсдийг дурсах 5 дахь удаагийн үндэсний эмгэнэлийн өдрийн арга хэмжээг Наньжин хотод зохион байгуулж, гадаад дотоодын олон салбарын 8000 гаруй хүн оролцлоо.

Үндэсний эмгэнэлийн өдөр өнөөдөр тохиож байна

81 жилийн тэртээх эл өдөр Хятадыг түрэмгийлсэн Японы цэргүүд Наньжин хотыг эзэлж, 300 мянган оршин суугчдыг хүйс тэмтрэн, Наньжин хот төдийгүйХятадын ард түмний сэтгэлд мөнхийн уй гашууг тарьсан юм.

2014 оны 2-р сард, БНХАУ хууль боловсруулж, жил бүрийн 12-р сарын 13-ны өдрийг Наньжиний их хядлагад амь үрэгдэгсдийг дурсах үндэсний эмгэнэлийн өдөр болгосон бөгөөд энэонд 5 дахь жилдээ үргэлжилж, Наньжиний их хядлагад амь үрэгдэгсдийн дурсгалын ордны өргөн чөлөөнд олон нийтийн тахилга боллоо.

Тахилгын арга хэмжээ эхлэхээс өмнө, Хятадын Ардын чөлөөлөх армийн хүндэт харуулын 18 цэрэг ёслолын жагсаал хийж, гадаад дотоодын 8000 гаруй төлөөлөгч энгэртээ цагаан цэцэг зүүж, Хятад улсын төрийн далбааг хагас бөхийлгөлөө. 10 цагт, нийтийн тахилга эхэлж, армийн хөгжимчид БНХАУ-ын төрийн дуулал-"Журамт цэргийн марш"-ийг эгшиглүүлсний дараа, хүмүүс дуугүй зогсож эмгэнэл илэрхийлсэн байна.

Эмгэнэлийн арга хэмжээ болсон өргөн чөлөө,мөн Наньжин хотын хэмжээнд нэгэн зэрэг сэрэмжлүүлэх дохио дуугаргаж, мөрөн дээрх хөлөг онгоц, замын хөдөлгөөнд оролцсон авто машинууд сигналаа эртний түүхт Наньжин хотод цууриатууллаа. Дурсгалын музейд олон мянган хүн номхон зогсож, амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлсэн байна.

Үндэсний эмгэнэлийн өдөр өнөөдөр тохиож байна

Эмгэнэл илэрхийлсний дараа армийн хөгжимчдийн эгшиглүүлсэн "Үндэсний олон нийтийн дурсгалын дуу"-ны аянд Ардын чөлөөлөх армийн хүндэт харуулын цэргүүд амьд цэцгийн 8 хэлхээг өргөжээ. Үүний дараа ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга Ван Чэнь үг хэлсэн байна.

Тэрээр хэлэхдээ: Наньжиний их хядлагаар амь үрэгдэгсдийг дурсах үндэсний эмгэнэлийн өдөр энэ ёслолыг хийж байгаа нь Наньжиний их хядлагаар амь үрэгсдэд эмгэнэл илэрхийлж, Японы эзлэн түрэмгийлэгчдийн гарт амиа алдсан ахан дүүсээ дурсаж буй хэрэг юм. Мөн Японы түрэмгийлэгчдийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын төлөө алтан амиа зориулсан баатруудаа дурсах, Хятадын ард түмэнтэй хамт Японы милитаристуудын эсрэг дайнд амь биеэ зориулсан олон улсын дайчид, найз нөхдөө эргэн дурсах, Хятадын ард түмэн өнгөрсөн түүхээ үл мартах, энх тайвныг эрхэмлэх, ирээдүйгээ угтах бат бэх байр суурь, Хятадын ард түмний энх тайван, хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнах эрхэм дээд зорилтоо илэрхийлж байгаа хэрэг юм гэжээ. Ван Чэнь хэлсэн үгэндээ: Ийм төв хичээнгүй цаг мөчид амь үрэгдэгсэд болон Японы түрэмгийллийг эсэргүүцсэн баатруудад хандан энх тайван нэгэнт хүн төрөлхтний нийтлэг хүсэл мөрөөдөл болж, энх тайван, хөгжил дэвшил эрин үеийн гол зорилго, зайлшгүй шаардлага боллоо. Хятадын ард түмэн, энх тайвныг хүсэмжлэн, энх тайвны замыг гуйвшгүй баримталж, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, энх тайвны үйлсийг үүрд дэмжигч байж, дэлхийн хөгжил, олон улсын дэг журмыг хамгаалан, дэмжиж байгааг дуулгахад таатай байна гэжээ.

Үндэсний эмгэнэлийн өдөр өнөөдөр тохиож байна

Ван Чэнийг үг хэлсний дараа Наньжин хотын 81 хүүхэд залуус "Энх тайвны тунхаглал"-ыг уншиж, 6 хүн “Энх тайвны хонх” дэлдэв. Бүх хүн гурван минут дуугүй зогсож эмгэнэл илэрхийлсний дараа 3000 тагтаа нисгэн, амь үрэгдсэн баатруудынхаа араас гашуудаж, энх тайвныг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.


Их уншсан

холбоотой мэдээ