Саунд орох нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг бууруулна

2018-12-13 17:36:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Зүүн Финландын их сургуулийн судлаачидөгүүлэл нийтэлж: Бид Их Британи, АНУ зэрэг улсын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран, саунд их орох нь идэр, ахмад настнуудын хувьд зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоосонгэжээ.

Ижил тоотой эрэгтэй, эмэгтэй нийт 1688 Финланд хүнийг энэ судалгаанд хамруулж, 15 жилийн туршид нарийвчилсан бүртгэл хийснийдүнд: Долоо хоногт нэг удаа саунд ордог хүнтэй харьцуулбал 4-7 удаа ордог хүний зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 70 орчим хувиар бага байсан гэнэ.

Судалгааны ажилд оролцсон Зүүн Финландын их сургуулийн профессор Яри.Роканин: Саунд их орох нь идэр, ахмад настнуудын зүрх судасны өвчнөөр нас барах тохиолдолтой холбоотой гэдгийг судалгааны дүн харуулсан бөгөөд саунд орох нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан нөлөө үзүүлдэг байна. Урьд нь зөвхөн эрчүүдийгхамруулж судалгаа хийж байсан юм гэжээ.

Саундих суухаарзүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл буурах шалтгааны тухай Роканин хэлэхдээ: Саунд их суух нь цусны даралтыг бууруулдаг эсэх тухайсудалгааг урьд нь олон удаа хийж байсан. Үүний зэрэгцээ саунд суухад зүрхний цохилт түргэсэж, наад зах нь дунд зэргийнхөдөлгөөнтэй биеийн тамирын дасгал хийсэнтэй тэнцдэг гэжээ.

Энэ удаагийн судалгааны тоо баримтыг Финландын нэг л газраас цуглуулсан учраас энэ үр дүн дэлхийн бусад газрын хүмүүст тохирох эсэх тухай цаашид судлах шаардлагатай. Үүнээс гадна энэ судалгаа зөвхөн ажиглалтад үндэслэсэнсудалгааучраас шууд шалтгаан мөн гэж дүгнэх боломжгүй гэж судлаачид илэрхийлжээ.

Энэ судалгааны тайланг Их Британий “BMC анагаах ухаан” сэтгүүлийн шинэ дугаарт нийтэлсэн байна.Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ