Ши Жиньпин Төв хорооны улс төрийн товчооны хурлыг даргалав

2018-12-13 18:56:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдаж, 2019 оны эдийн засгийн ажлын тухай судлан ярилцаж, ХКН-ын төв хорооны Сахилга бат шалгах комиссын ажлын тайланг сонсон, 2019 оны намын цэвэр чигч байгуулалт, авилгатай тэмцэх ажлыг байршууллаа. Хурлыг ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин даргалсан байна.

Хурлаар, 2019 он бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, чинээлэг нийгмийн бүх талаар байгуулах эхний зуун жилийн зорилтыг биелүүлэх чухал жил юм. Ирэх жилийн эдийн засгийн ажлыг сайтар хийж, тогтвортой урагшлах ерөнхий чиг шугамын дагуу хөгжлийн шинэ үзэл санаагаар чансаатай хөгжлийг баримталж, хангамжийн талын өөрчлөлтөөр гол болгон, зах зээлийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, өндөр түвшний өөрчлөлтийг өргөтгөн, орчин үеийн эдийн засгийн тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэх хэрэгтэй. Мөн, эрсдэлээс сэргийлэх, ядуурлаас ангижруулах, бохирдлыг засан сайжруулах гурван том ажлыг улам сайжруулж, бичил жижиг аж ахуйн нэгжийн эрч хүчийг дайчлан, макро зохицуулалтыг шинэчлэн боловсронгуй болгох хэрэгтэй. Тогтвортой өсөлтийг нэгдсэн журмаар ахиулж, өөрчлөлтийг урагшлуулан, бүтцэд зохицуулалт хийж, ард иргэдэд үр ашиг хүртээн, эрсдэлээс сэргийлж, эдийн засгийн эргэлтийг зохистой хэмжээнд байлгах хэрэгтэй. Ажлаар хангах, банк санхүү, гадаад худалдаа, гадаад хөрөнгө, хөрөнгө оруулалтыг тогтворжуулж, зах зээлийн итгэлийг сэргээн, ард иргэдэд үр ашиг хүртээж, аз жаргал эдлүүлэн, аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй. Эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг хадгалж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэр, үндэс суурь тавьж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг шилдэг амжилтаар угтах хэрэгтэй гэжээ.

Хуралд: Авлигын эсрэг тэмцлийн нөхцөл байдал хүнд хэвээр, намын хэв журмыг цэгцлэх ажлыг үргэлжлэн хийх хэрэгтэй. Төвийн найман зүйлт тогтоолыг үргэлжлэн хэрэгжүүлж, намын чухал шийдвэрийг эрчтэй, үр дүнтэй гүйцэтгэх хэрэгтэй. Хяналт шалгалтын механизмыг шинэчилж, авилгатай тэмцэх ажил туйлбартай ялалт байгуулахын төлөө хичээн ажиллах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ