Канадын хоёр иргэнд шаардлагатай арга хэмжээ авав   

2018-12-13 19:14:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лүкан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Канадын хоёр иргэн Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулсан байж болзошгүй хэмээн сэжиглэсний улмаас Хятадын тал хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээ авсан гэжээ.
Лүкан: нөхцөл байдлын дагуу, Канадын иргэн Михаил Ковриг болон Майкл Спавор БНХАУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулах үйл ажиллагаа үйлдсэн хэмээн сэжиглэж байна. “БНХАУ-ын эрүүгийн хууль”, БНХАУ-ын эрүүгийн байцаан шийтгэх хууль”-ийн дагуу, Бээжин хотын үндэсний аюулгүй байдлын газар, Ляонин мужийн Даньдүн хотын үндэсний аюулгүй байдлын газар тус тус 2018 оны 12-р сарын 10-нд, дээрх хоёр иргэнд хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээ авсан юм. Одоогоор хэргийг мөрдөн шалгаж байна гэжээ.
Лүкан: нөхцөл байдлын дагуу, Бээжин хотын үндэсний аюулгүй байдлын газар болон Ляонин мужийн үндэсний аюулгүй байдлын танхим Канадаас Хятадад суугаа элчин сайдын яамд дээрх байдлыг мэдүүлээд байна. Саатуулсан хугацаанд хоёр иргэний хууль ёсны эрх ашгийг баталгаажуулсан гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ