Нарийн ширийн асуудлаа зөвшилцлөөр зохицуулахыг хүсэв

2018-12-13 19:51:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13-нд, Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн: Хятад, Америк хоёр талын багууд нарийн ширийн асуудлаа зөвшилцлөөр зохицуулбал ахиц гаргаж чадна. Америкийн тал Хятадтай зөвшилцөл хийхийг Хятадын тал сайшаах бөгөөд Америкт очиж зөвшилцөл хийх талаар нээлттэй байр суурь баримталж байна гэжээ.

11-нд, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн тэргүүн Лю Хэ Америкийн талтай утсаар ярихдаа: Хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, эдийн засаг, худалдааны зөвшилцлийн дараачийн шатны ажлын цагийн хуваарь, төлөвлөгөөг ахиулах талаар санал бодлоо солилцсон байна.

Гао Фэн: Хятад, Америк хоёр талын нэгэнт тохиролцсон нийтлэг ойлголтод хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрчим хүч авто машины салбар хамрагдсан. Шош бол Америкаас импортоор авдаг чухал бүтээгдэхүүн бөгөөд Хятадын зах зээлд асар их эрэлт хэрэгцээ бий. Дэлгэрэнгүй агуулгыг удаа дараа нийтлэх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ