ДХБ-д элссэнээс хойших 17 жилийн нөхцөл байдлыг танилцуулав

2018-12-14 09:46:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 13-ны ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хятад улс ДХБ-д элссэнээс хойших17 жилийн турш Хятад болон дэлхий дахинд алс хэтийнач холбогдолтой болсон юм. Хятадын тал олон талт үзлийг баримталж, ДХБ-ын гишүүдтэй хамт тус байгууллагын гол үнэт зүйл, үндсэн зарчмыг хамгаалах болно гэжээ.

Хятад улс ДХБ-д албан ёсоор элссэний 17 жилийн ойн үеэр ДХБ-ын хэвлэлийн төлөөлөгч Кайт Роквелл хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Хятад улс ДХБ-ын гишүүн болсон нь маш чухал юм. Дүрэмд үндэслэсэн олон талт худалдааны системийг туйлбартай дэмждэг Хятад шиг ийм гишүүнтэй байх нь туйлын чухал юм гэжээ.

Лүн Кан: Хятад улс өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. 17 жилийн өмнө Хятад улс ДХБ-ын гишүүнээр элссэн нь бэлэг тэмдгийн чанартай үйл явдал болсон бөгөөд Хятад болон дэлхий дахиндалс хэтийн, гүнгүнзгий нөлөө үзүүлсэн юм гэжээ.

Тэрээр: Энэ 17 жилд ихэнх улс орон Хятад улсын олон улсын худалдааг ахиулах, олон талт худалдааны системийг хамгаалахад гаргасан асар их хувь нэмрийг үнэлж байхад онцгой зарим орон үүнийг үл ойшоон, цаашлаад "Хятад улс ДХБ-д элссэн протокол"-ын 15-р заалтыг хэрэгжүүлэхээс татгалзаж, Хятад улсад шударга бус хандсаар байгааюм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ