Йемений шинэ ээлжийн энхийн хэлэлцээ өндөрлөв

2018-12-14 10:10:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Йемений шинэ ээлжийн энхийн хэлэлцээ өндөрлөв

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын даргалан хуралдуулсан Йемений шинэ ээлжийн энхийн хэлэлцээ 13-нд Шведийн Стокгольмд өндөрлөж, Йемений засгийн газар болон Хуссейн зэвсэгт бүлэглэлийн төлөөлөгчид олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрчээ.

Мөн өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш энхийн хэлэлцээн дууссаны дараа хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хэлэлцэгч талууд зохих хэмжээнд гал зогсоох талаар тохиролцоонд хүрсэн нь хүмүүнлэгийн замыг нээх үндэс суурь болно гэж найдаж байна. "Энхийн хэлэлцээ үр дүнд хүрсэн. Энэ нь сая сая Йеменчүүдийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулах болно гэжээ".

Йемений шинэ ээлжийн энхийн хэлэлцээ өндөрлөв

Гутерриш хэлэлцэгч талуудын гаргасан хүчин зүтгэлд талархал илэрхийлээд, гэсэн хэдий ч шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг онцолсон байна. Хэлэлцэгч талууд 2019 оны 1-р сарын сүүлээр хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Шведийн Гадаад хэргийн сайд Марго Вальстрём хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хоёр талын яриа хэлэлцээ "бүтээлч" болж, хоёр тал харилцан итгэлцлээ нэмэгдүүлсэн. Энэ нь Йемен, НҮБ-ын хувьд маш сайн хэрэг юм гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ