Гадаад хөрөнгийг ашигласан хэмжээ тэнцвэртэй байна

2018-12-14 10:24:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гадаад хөрөнгийг ашигласан хэмжээ тэнцвэртэй  байна

Синьхуа агентлагийн мэдээ: Худалдааны яамны 13-нд нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, оны эхний 11 сард, Хятадад шинээр гадаадын хөрөнгө оруулалттай 5470 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь өнгөрсөн онымөн үетэй харьцуулбал 77.5 хувиар өсөж, бодитоор ашигласан гадаад хөрөнгө 793 тэрбум юаньд хүрч, үндсэндээ тэнцвэртэй байна гэжээ.

Эхний 11 сард, гадаадын хөрөнгийг ашигласан байдалд хэдэн том онцлог бий. Нэгт, дээд технологийн аж үйлдвэр эрчтэй хөгжих хандлагатай байна. Хоёрт, төв, баруун бүсийн гадаадын хөрөнгийг татсан хэмжээ өсөж, чөлөөт худалдаа, туршилтын бүсийн өсөлт бүх Хятадад тэргүүлж байна. Гуравт, Сингапур, Өмнөд Солонгос, Их Британи, Япон, Америк, Герман зэрэг хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн гадаад хөрөнгийн өсөлт сайн, Нэг бүс нэг зам дагуу орнууд, АСЕАН, Европын холбооны гадаадын хөрөнгө оруулалт өссөн байна. Бүх дэлхийн байдлаас үзвэл, Хятадын гадаад хөрөнгийг татаж байгаа байдал сайн байна. НҮБ-ын Хөгжлийн хурлын саяхан нийтэлсэн “Бүх дэлхийн хөрөнгө оруулалтын хандлага" тайлангаас үзвэл, 2018 оны эхний хагаст, бүх дэлхийн гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 41 хувиар буурсан боловч Хятад улс Америкаас илүү гарч, гадаадын хөрөнгө оруулалтын хамгий том орон болжээ. Хятадын бизнесийн орчин бүх дэлхийн жагсаалтаднэг дор 32 байраар ахисан гэж Дэлхийн банкны 10-р сарын 31-нд нийтэлсэн тайланд тэмдэглэсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ