​Энх тайвныг ахиулах тухай байр суурийг сайшаав

2018-12-14 10:32:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Мьянмарын засгийн газрын Үндэстэн ба энх тайвны үйл хэрэг хариуцсан энх тайвны хороо 12-нд мэдэгдэл нийтэлж, Мьянмарын умард нутгийн үндэстний 3 зэвсэгт байгууллага энх тайвныг ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлснийг сайшааж байна гэжээ.


Мьянмарын умард нутгийн үндэстний 3 зэвсэгт байгууллага мөн өдөр Хятадын Күньминд хамтарсан мэдэгдэл нийтэлж, Мьянмарын засгийн газрын үндэстний эв нэгдэл, бүх Мьянмарт энх тайвныг тогтоохын төлөө гаргасан бүтээлч хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


Энх тайвны хороо үүнтэй холбогдуулж нийтэлсэн мэдэгдэлдээ: Үндэстний бүх зэвсэгт байгууллага үндэсний эв нэгдэл, энх тайвныг тогтооход оролцож, дээр дурдсан үндэстний гурван зэвсэгт байгууллага хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, гал зогсоох талаар хэлэлцэж тохирохыг ахиулна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ