Хятадын өөрчлөлт нээлт дэлхий дахинд үр шимээ өгсөн

2018-12-14 14:47:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун саяхан Хятадын төв радио телевизэд өгсөн ярилцлагадаа: Хятадын өөрчлөлт нээлт дэлхий дахинд үр шимээ өгч, НҮБ-д туслан мянганы хөгжлийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг биелүүлсэн юм гэжээ.
2018 оны Цундүгийн олон улсын форум саяхан Гуанжөү хотод болсон юм. Тус хуралд оролцсон Бан Ги Мун сэтгүүлчид хэлэхдээ: Хятадын өөрчлөлт нээлт хэдэн зуун сая хүнийг ядуурлаас ангижруулсан юм. 2010 онд Дэлхийн банкны урьдчилан товлосноос5 жилийн өмнө дэлхийн ядуу хүн амыг 50 хувиар бууруулах зорилтыг биелүүлсэн нь Хятад улсын гавьяа зүтгэл юм гэж бахархалтайгаар зарлаж байлаа гэжээ.
Бан Ги Мун: Хятадын өөрчлөлт нээлтийн амжилтын үр шимийгХятадын ард түмэн төдийгүй бусад орны ард түмэн ч хүртсэн юм. 40 жилийн өөрчлөлт нээлтээр дамжиж Хятад улс асар их амжилтад хүрч, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсон төдийгүйдэлхийн хөгжиж буй олон орон, ялангуяа Африкийн орнуудын хөгжлийг дайчилсан юм гэжээ.

Тэрээр: Хятад улс олон талт үзлийг идэвхтэй хэрэгжүүлсээр ирлээ. Ялангуяа Нэг бүс нэг зам санаачилга дэвшүүлж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг банк байгуулан, хамтдаа ашиг хүртэж, хамтран хөгжихийг ахиулсан. Хятад улс Нэг бүс нэг зам санаачилгадаауужуу байх, дэд бүтцээр холбогдохыг санал болгосон нь НҮБ-ын санаачилсаар ирсэн хөгжлийн үзэл баримтлалтай яв цав нийцэж байна. Дэлхийн хоёр дахьтом эдийн засгийн цогцын хувьд Хятад улс хөрөнгө мөнгө, техникийн талын давуу талтай юм. Хятад улс тогтвортой хөгжлийн явцад хэтийн төлөв дэвшүүлж, амлалт өгсөн тухай бусад орны удирдагчид хэлдэг байсан юм гэжээ.
Бан Ги Мун: Хятад улс НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлснээр дэлхийн альч оронхамт олны хөгжлөөс хоцроохгүй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ