БХАТИХ-ын Түвдийн төлөөлөгчид Францад айлчлав

2018-12-14 14:56:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: БХАТИХ-ын байнгын хорооны гишүүн, ТӨЗО-ны АТИХ-ын байнгын зөвлөлийн дарга Лувсанжанцан тэргүүтэй БХАТИХ-ын Түвдийн төлөөлөгчид 12-р сарын 9-13-нд Францад айлчилж, Францын үндэсний зөвлөлийн гишүүд, орон нутгийн албаны хүмүүс, Франц дахь түвд ахан дүүстэйгээ санал бодлоо солилцож, Түвдийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг танилцуулжээ.

Айлчлалын үеэр, төлөөлөгчид Францын үндэсний зөвлөлийн Франц, Хятадын найрамдлын албаны дарга, сенатын Франц, Хятадын найрамдлын албаны дарга зэрэг сенатын 5 гишүүнтэй уулзаж, Түвдийг энх тайвнаар чөлөөлснөөс хойших60 жилийн замналыг өөрсдийн амьдралаар жишээ болгон тайлбарлан танилцуулж, ХКН-ыноновчтой удирдлагаар социалист үндэстнүүдийн их гэр бүл хоцрогдсон дэглэмийг орхин, баян чинээлэг амьдралыг зорьж, нээлттэй бодлого хэрэгжүүлж асар их үр дүнд хүрснийг өгүүлээд, Францын талын сонирхсон Түвдийн тухай асуултад хариу өгч, бодит үнэнийг өгүүлэн, тэдний эргэлзээг тайлсан байна.

Төлөөлөгчид Страсбургт айлчлан, Францын зүүн бүсийн зөвлөлийн олон улсын харилцаа болонхил дамнасан комиссын даргатай уулзаж, хоёр талын соёл, аялал жуулчлал, харилцан айлчлалын асуудлаар санал солилцжээ. Тэд энэ айлчлалаараа Франц дахь түвд ахан дүүстэйгээ уулзаж, сүүлийн жилүүдийн Түвдийн нийгэм, улс төр, эдийн засаг, шашин, соёл, байгаль орчны хамгаалалт зэрэг олон арга хэмжээ, үр дүнг танилцуулсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ