Олон талт үзлийг дэмжиж, "Парисын хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэхийг уриалав

2018-12-14 15:24:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Олон талт үзлийг дэмжиж, "Парисын хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэхийг уриалав

ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 12-р сарын 13-нд НҮБ-ын Катовицын цаг уурын өөрчлөлтийн талаарх хурал "Парисын хэлэлцээр"-ийн хэрэгжилтийн асуудлаар эцсийн шатны хэлэлцээ хийж байна. Хятадын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх тусгай төлөөлөгч Шей Жэнхуа мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд холбогдох асуудалд хариу өгчээ.

Шей Жэнхуа: Олон талт үзлийг дэмжиж, хэрэгжүүлэх бодит асуудлаар хэлэлцээ хийх нь талуудын хамтын хүсэл мөн. Бусад олон талт үзлийг дэмжиж, "Парисын хэлэлцээр"-ийг дэмждэг орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, энэ үйл явцыг ахиулна. Талуудын анхаарал хандуулж буй бас нэг асуудал бол ил тод байх явдал юм. Асуудлыг зохицуулах хамтын байр суурийг олж, "Парисын хэлэлцээр"-ийн хүрээнд хэлэлцээ хийх хэрэгтэй. "Парисын хэлэлцээр"-ийн зарчмын үзэл санаа, заалтуудын шаардлагыг ойлгож хэрэгжүүлэх нь асуудлыг зохицуулах шийдвэрлэх алхам болно гэжээ.

Тэрээр: Одоо хэлэлцээр хүндрэлд ороод байгаагийн гол шалтгаан бол "Киотогийн протокол" болон “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх явцад хөгжингүй орнууд өгсөн амлалтаа биелүүлээгүйд оршино гэжээ.

АНУ "Парисын хэлэлцээр”-ээс гарсан тухай Шей Жэнхуа хэлэхдээ: АНУ хамтын ажиллагааны олон салбарт чухал хүчин, чухал гишүүн байсан юм. АНУ цаг уурын өөрчлөлтийн талаарх энэ салбарт эртхэн буцан ирж, манлайлагчийн үүргээ гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ