Улс ардын эдийн засаг зорилтоо гарцаагүй биелүүлнэ

2018-12-14 16:05:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
14-нд Бээжинд Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мао Шэн-Юн: 2018 онд Хятадын эдийн засаг 6.5 хувиар өсөх зорилтоо гарцаагүй биелүүлж, мөн ирэх жил тогтвортой өсөх нөхцөл бүрдлээ гэжээ.

Мөн өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 11-р сарын улс ардын эдийн засгийн үйл ажиллагааны тухай хэвлэлийн бага хурал хийжээ. Тус хуралд Мао Шэн-Юньингэж хэлсэн юм.

Мөн өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 11-р сард Хятадын аж үйлдвэрийн нэмүү өртөг, хэрэглээ зэрэг үзүүлэлт зохих хэмжээгээр буурсан юм. Энэ талаар Мао Шэн-Юн хэлэхдээ: Өнөөгийн болон оны эхний 11-р сарын Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны үндсэн байдлаас үзвэл, эдийн засгийн өсөлт, ажлаар хангах, юмны үнэ, үр ашгийн үзүүлэлт бүхэлдээ тогтвортой сайн, зарим нь төсөөлснөөс илүү сайн байна. Иймээс эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой урагшлах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ