Үр тарианы нийт ургац 657.9 тэрбум килограммд хүрэв

2018-12-14 16:07:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Хятадын Үндэсний статистикийн газрын 14-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2018 онд Хятадын үр тарианы нийт ургац 657.9 тэрбум килограммд хүрсэн нь 2017 оныхоос 3.7 тэрбум килограмм буюу 0.6 хувиар буурсан байна. Бүтэн жилийн үр тарианы ургац буурсан боловч харьцангуй өндөр түвшинд хэвээр байж элбэг ургац авсан жил боллоо.

Хятадын Үндэсний статистикийн газрын Хөдөө тосгоны хэлтсийн ахлах статистикч Хөү Рүй: Энэ онд Хятадын үр тарианы нийт ургац багассан нь хөдөө аж ахуйн тариалангийн бүтэц сайжирч, шош тарихаа өргөжүүлэн, нутаг орондоо тохирсон ургамал тарьсных юм гэжээ.

Тэрээр: Үр тарианы га нэг бүрийн ургац өндөр байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалсан юм. Нэгт, хөдөө аж ахуйн уур амьсгал үр тарианы үйлдвэрлэлд ашигтай байгаа. Хоёрт, гамшгаас сэргийлж, авран туслах арга хэмжээ үр ашигтай байгаа зэргээс болсон юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ