​ Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тогтвортой ахиж байна

2018-12-14 17:07:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын Худалдааны яамны 14-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-11-р сард, Хятадын хөрөнгө оруулагчид хилийн чанадад 104 тэрбум 480 сая ам.долларын санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт хийсэн нь өнгөрсөн оныхтой ижил түвшинд байна. Худалдааны яамны хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын худалдааны зөвлөх Хань Юн хэлэхдээ: Эхний 11 сард, Хятад улсын хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа эрүүл, эмх цэгцтэй байж, "Нэг бүс нэг зам" дагуу орнуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тогтвортой хөгжсөн гэжээ.

Тэрээр: Энэ оны 1-11-р сард, Хятадын аж ахуйн нэгжүүдийн "Нэг бүс нэг зам" дагуу орнуудад шинээр хийсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар нэмэгдлээ. Үүний зэрэгцээ, хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын хэлбэрийг үргэлж шинэчилж, хил чанадаас худалдан авах ажил эмх цэгцтэй урагшилж байна гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ